Каролина Херрерагийн дүр Үндэсний хөрөг зургийн галерейд тавигдана
Нэр төрийн хэрэг
Энэ жилийн 11 сард Нью-Йоркийн үндэсний галерейг загвар зохион бүтээгчийн хөрөг зураг чимнэ
Нью-Йоркийн Үндэсний галерей шинэ хөрөг зургууд авахдаа улс орондоо нэгдүгээр зэргийн ач холбогдолтой хүмүүс сонгохыг эрхэмлэдэг байна. 11-р сарын 15 -нд нэмэгдэх шинэ хөрөг зургуудад алдарт загвар зохион бүтээгч Каролина Херрерагийн 1979 онд гэрэл зурагчин Роберт Мэплторпоор даруулсан хөрөг багтжээ. Түүнээс гадна бейсболын тамирчин Хэнри Хэнк Арон, дуучин Арета Франклин, зураач Мая Лин зэрэг олон алдартны хөрөг сонгогдсон байна. Тус галерейн захирал Ким Сэджет хэлэхдээ "Энэ эрхэм хүмүүс манай орныг түүхийг бүтээлцсэн юм. Бид Америкийн амжилтыг тусган харуулахын тулд үргэлж хөрөг зургийн цуглуулгадаа онцгой анхаардаг" гэжээ.