Хайх

Cashmere Sneakers: ГОВЬ байгальд ээлтэй ноолууран гутал танилцууллаа

Cashmere Sneakers: ГОВЬ байгальд ээлтэй ноолууран гутал танилцууллаа

Text: Г.Тэмүүлэн


Ноолуур нь үргэлж тансаг, мөнхийн сонгодог, дээд зэргээр тав тухыг мэдрүүлдэг органик материал гэдгээрээ дэлхий дахинд өндрөөр үнэлэгдэж, байгальд ээлтэй загварын үндсэн элементүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог билээ. Тэгвэл дээд зэрэглэлийн материал, өө сэвгүй хийц, тав тух эн тэргүүнд тавигдаж, байгаль дэлхийд ээлтэй үйлдвэрлэл өндрөөр үнэлэгдэж, энгийн бүхэн эрхэмсэг болсон энэ цаг үед ГОВЬ анхны ноолууран гутлаа танилцууллаа. “Cashmere Sneakers” нэртэй уг гутал нь хөлд эвтэйхэн байхын зэрэгцээ байгальд ээлтэй материалаар бүтээгдсэн гэдгээ тодотгон “Better for Feet, Better for Nature” уриатайгаар худалдаанд гарч байна.

Энгийн, тансаг стиль бүрдүүлэхэд чанартай, сонгодог загвартай цөөн тооны хувцас болоод эд зүйлс байхад л хангалттай. Тэйлор хийцийн хослол, сайн чанарын пальто, сул эсгүүртэй сорочкан цамц, шулуун жийнс, сонгодог даашинз мөн хэзээ ч моодноос гардаггүй минимал загварын гутал. Ялангуяа ямар ч хувцастай зохицож чаддаг, сайн чанарын гутал нь хүн бүрийн хувцасны шүүгээнд заавал байх ёстой загвар юм. Тиймээс ГОВЬ брэнд энэхүү сонгодог загварыг тансаг ноолууртай хослуулан идэвхтэй хөдөлгөөн болон загварлаг байдлыг эрхэмлэгч хэн бүхэнд зориулан дөрвөн өнгийн сонголттой, хагас түрийтэй болон түрийгүй гэсэн хоёр төрлийн загварыг урлан дотоодын болон олон улсын зах зээлд нэвтрүүлжээ.


ЯМАР Ч ХУВЦАСЛАЛТТАЙ ЗОХИЦНО

ЯМАР Ч ХУВЦАСЛАЛТТАЙ ЗОХИЦНО

Cashmere Sneakers: ГОВЬ байгальд ээлтэй ноолууран гутал танилцууллаа (фото 1)

Загварын салбар хүйс хамаарахгүй хүн бүрт тохирох хувцас урлахыг зорьж байгаа энэ үед ГОВЬ ч мөн дэлхийн жишгийг даган unisex загвараар шинэ гутлаа бүтээжээ. Энэхүү unisex буюу хүйсгүй загвар нь даашинз, хослол, жийнс, юбка гээд ямар ч хувцаслалттай зохицож чаддаг тул өдөр тутамдаа, бизнес уулзалтад, романтик болзоонд явахдаа гээд янз бүрийн нөхцөл байдалд, эрэгтэй, эмэгтэй хүн бүр өмсөхөд төгс тохиромжтой. "Cashmere Sneakers" нь саарал, хар, хөх цэнхэр болон ноолуурын өөрийн органик гэсэн дөрвөн төрлийн өнгийн сонголттойгоор гарч байгаа юм. Байгалийн амарлингуй өнгөтэй, минимал дизайнтай, сонгодог гутал хэзээ ч моодноос гардаггүй учраас цаг хугацаа болоод трендэд үл захирагдан дэгжин төрхийг бий болгож, тайлах хүсэл огтхон ч төрүүлэхгүй.


ТАВ ТУХЫГ ДЭЭД ЗЭРГЭЭР МЭДРҮҮЛНЭ

ТАВ ТУХЫГ ДЭЭД ЗЭРГЭЭР МЭДРҮҮЛНЭ

Cashmere Sneakers: ГОВЬ байгальд ээлтэй ноолууран гутал танилцууллаа (фото 2)

Бид элдэв загварын трендийн эрэлд гарахдаа хамгийн чухал зүйл болох тав тухаа гээх нь бий. Харин сүүлийн жилүүдэд дэлхийн загварын чиг хандлага илүү байгалийн гаралтай материал, биед эвтэйхэн, тааламжтай байдлыг чухалчлах болж, дизайнерууд ч прагматик бус төвөгтэй загвараас татгалзан, тав тухыг цуглуулгадаа онцлох болсон нь авууштай. ГОВЬ брэнд “Cashmere Sneakers”-ийг урлахдаа бат бөх болон хөлд эвтэйхэн чанаруудыг нэгтгэхийн тулд гутлын зориулалттай 100% ноолууран “Felton” драпыг шинээр гарган авч, ноолууран гутал хөгжүүлэлт дээрээ ажиллаж эхэлжээ. Ноолууран утасны ширхэг нь гайхалтай нимгэн атлаа маш бат бөх, мөн асар зөөлөн байдаг тул хөлд дээд зэргийн тав тухыг мэдрүүлж, дулааныг хадгалахын зэрэгцээ агаар чөлөөтэй нэвтрүүлж, амьсгалах чадвартай байдаг учраас чийгийг байгалийн жамаар гадагшлуулдаг давуу талтай. Ноолуур нь хүний хоёр дах арьс мэт тав тухтай байдлыг бэлэглэж, хөдөлгөөн хязгаарладаггүй бөгөөд температурыг төгс зохицуулдаг тул “Cashmere Sneakers” нь хөл холгож, чийг татуулна гэж санаа зоволтгүй.


БҮХЭЛДЭЭ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ МАТЕРИАЛААР БҮТЭЭГДСЭН

БҮХЭЛДЭЭ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ МАТЕРИАЛААР БҮТЭЭГДСЭН

Cashmere Sneakers: ГОВЬ байгальд ээлтэй ноолууран гутал танилцууллаа (фото 3)

ГОВЬ-ийн дизайнерууд “Cashmere Sneakers”-ийг бүрэн утгаар нь байгаль дэлхий, хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулахгүй байхаар зохион бүтээжээ. Жишээ нь ноолууран гутлын улавчны бүрэлдэхүүн хэсгүүдэд дал мод, нуураас дахин боловсруулсан 15% замаг агуулсан эко полиуретаныг ашигласнаар хүрээлэн буй орчныг хамгаалаад зогсохгүй чийг шингээж, үнэр дарах зэрэг давуу талуудтай болсон байна. Харин гутлын уланд хүний бие болон байгальд харшлахгүй 20% чихрийн нишингэ агуулсан Green Eva гэх эко материал ашиглажээ. Ингээд ч зогсохгүй үдээсийг амьсгалах чадвартай, хөвөн даавуугаар хийж, металл шошгыг байгальд ээлтэй аргаар бүрж, уламжлалт металл горхины хэрэгцээг арилган хатгамал үдээсний нүдээр орлуулсан байна. Тэд зөвхөн гутлыг байгальд ээлтэй материалаар хийгээд зогсохгүй бүтээгдэхүүний баглаа боодлыг ч мөн 100% органик даавуун гутлын уут, дахин боловсруулсан цаасаар бүтээн эко загварын салбарыг шинэ түвшинд хүргэлээ.

Cashmere Sneakers: ГОВЬ байгальд ээлтэй ноолууран гутал танилцууллаа (фото 4)
Cashmere Sneakers: ГОВЬ байгальд ээлтэй ноолууран гутал танилцууллаа (фото 5)
Cashmere Sneakers: ГОВЬ байгальд ээлтэй ноолууран гутал танилцууллаа (фото 6)
Cashmere Sneakers: ГОВЬ байгальд ээлтэй ноолууран гутал танилцууллаа (фото 7)

GOBI Cashmere

Холбогдох утас: 7004 8888

Facebook: GOBI Cashmere

Instagram: @gobicashmere_mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх