
Chanel-ын Metiers d’Art загварын танилцуулга зохиогдох газар тодорхой боллоо
Мөн шоу болох өдрийн тов
Карл Лагерфельд жил бүр Chanel-ын дизайнеруудын ур чадварыг харуулсан Metiers d'Art цуглуулгаа танилцуулдаг. Уг загварын шоу Нью-Йорк, Ром, Даллас, Зальцбург гээд жилээс жилд өөр, өөр газар зохион байгуулагддаг уламжлалтай. Зөвхөн ганц зүйл л өөрчлөгддөггүй нь шоу болох газар загварын ордны түүхтэй салшгүй холбоотой байдаг юм.
Энэ удаад Chanel-ын Metiers d'Art загварын танилцуулга Парисын Вандомын талбайд байрлах Ritz зочид буудалд зохион байгуулагдахаар болсон байна. Тус зочид буудал дөрвөн жилийн хугацаанд шинэчлэлт хийж, энэ оны зургаадугаар сард дахин үүд хаалгаа нээсэн юм. Хатагтай Шанель энэхүү зочид буудалд 30 жилийн турш амьдарч байсан түүхтэй. Харин одоо Ritz зочид буудал Chanel загварын ордны үүсгэн байгуулагчийн амьдарч байсан өрөөг нэг хоногийн 18 мянган еврогоор түрээслэхийг санал болгож байна.