Comme des Garçons ба Vetements нар ЛГБТ нийгэмлэгт зориулсан цуглуулга гаргалаа
Свитер цамцны капсул цуглуулга
Өнөөдөр Dover Street Market дэлгүүрт Comme des Garçons ба Vetements нарын хамтарсан капсул цуглуулга худалдаалагдаж эхэллээ. Gay Lesbian and Fetish нэртэй свитер цамцны уг цуглуулга нь ЛГБТ нийгэмлэгийг дэмжих зорилгоор хийгдсэн байна. Цуглуулгад багтсан тод өнгийн свитер цамцнууд дээр солонго, зүрх ба хоёр талт сүх гэх зэрэг ЛГБТ хөдөлгөөний үндсэн бэлэг тэмдгүүд дүрслэгджээ. Шинэ загваруудыг Dover Street Market-ын албан ёсны вебсайтнаас худалдан авах боломжтой.