Хайх

Dior-ын шинэ баримтат кино удахгүй нээлтээ хийнэ

Dior-ын шинэ баримтат кино удахгүй нээлтээ хийнэ

Хоёрдугаар сарын 9-нд

Text: Buro.Mongolia


Зураг:

Inside Dior нэртэй шинэ баримтат кино Их Британийн More 4 сувгаар хоёрдугаар сарын 9-нд буюу Нью-Йоркийн эмэгтэй загварын долоо хоногийн нээлтийн өдөр үзэгчдийн хүртээл болно. Нийт хоёр хэсгээс бүрдэх уг киноны нэгдүгээр хэсэгт загварын ордоны хамт олон 70 жилийн ойн баяртаа бэлдэж буйгаар гарах бол хоёрдугаар хэсэгт шинэхэн дизайнер Мария Грация Кьюри брэндэд зориулсан анхны цуглуулгаа хэрхэн бүтээсэн нь дэлгэгдэх аж. Үзэгчид мөн More 4 телевизийн албан ёсны вебсайт дээрээс 1940 оноос өнөөдрийг хүртэл үргэлжилсэн Dior-ын баялаг түүхийг сонирхох боломжтой.

Dior загварын ордон 2017 онд 70 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд уг төсөл энэхүү баярт үйл явдалд зориулагджээ. Сануулж хэлэхэд тус брэнд 2014 онд "Dior and I" гэх тухайн үеийн бүтээлч захирал Раф Симонсын анхны цуглуулгыг тусгасан өөр нэгэн баримтат кино танилцуулж байсан юм.

цааш үзэх