Хайх

Dior загварын ордон подкасттай боллоо

Dior загварын ордон подкасттай боллоо

“Dior Talks” подкастын эхний дугаарт Мария Грация Кьюри ба Жуди Чикаго нар оролцжээ

Text: Buro.Mongolia


Chanel, Chloé, Hermès ба Coach брэндүүдийн араас Dior ордон өөрийн гэсэн подкасттай боллоо. "Dior Talks" хэмээн нэрлэгдсэн уг подкастын эхний дугаарын гол зочноор брэндийн бүтээлч захирал Мария Грация Кьюри уригдан оролцсон бөгөөд тэрээр подкастын хөтлөгчөөр сонгогдсон Их Британийн зохиолч ба музейн куратор Кэти Хессельтэй феминист урлагийн талаар ярилцсан байна. Подкастын хоёр дах дугаар харин саяхан Dior-ын кутюр цуглуулга дээр брэндтэй хамтран ажилласан Америкийн феминист зураач Жуди Чикагод зориулагджээ.

Dior-ын подкастыг эндээс сонсох боломжтой. Дараа, дараагийн дугааруудад брэндийн зүгээс зураач Трейси Эмин, зохиолч Паола Уголини зэрэг алдартай эмэгтэйчүүдтэй ярилцах төлөвлөгөөтэй байна.

цааш үзэх