Хайх

Донателла Версаче ном бичлээ

Донателла Версаче ном бичлээ

Versace Book

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Versace брэндийн түүхийг өгүүлэх шинэ ном энэ оны есдүгээр сард худалдаанд гарах гэж байна

Донателла Версаче бүх цаг заваа зөвхөн цуглуулга бүтээхэд зориулдаггүй болж таарлаа. Тэр ажлынхаа хажуугаар мөн загварын тухай ном бичиж бэлэн болгосон бөгөөд түүнийгээ Versace хэмээн нэрлэжээ. Уг номонд дизайнер Versace загварын ордны түүхийг өгүүлж, брэндийн загварын шоуны болон тайзны арын зургуудаас оруулжээ. Мөн Versace-д зориулж  Стивен Майзел, Ричард Аведон, Ирвин Пен зэрэг алдарт зурагчдын авч байсан бүтээлүүд номонд багтсан байна. 


Versace брэндийн кутюр даашинзыг улаан хивсэн дээр өмсөж байсан топ модель Наоми Кэмпбелл, Линда Евангелиста, Кристи Тарлингтон гэх зэрэг олон алдартнуудын зургийг энэ номноос олж харах болно.

Номыг бичихэд Донателла Версачетэй W сэтгүүлийн ерөнхий редактор Стефано Тонки, загварын шүүмжлэгч Тим Бланкс нар хамтран ажиллажээ. Загварын ертөнцийн нэгэн тод чимэг болсон брэндийн түүхийг өгүүлэх энэхүү шинэхэн ном 2016 оны есдүгээр сарын 20-нд худалдаанд гарна. Мөн авахыг хүссэн хүмүүс одооноос эхлэн amazon.com цахим хуудаснаас захиалах боломжтой юм байна.

 

цааш үзэх