Хайх

Дубай хотод Vogue Fashion Dubai Experience эхэллээ

Дубай хотод Vogue Fashion Dubai Experience эхэллээ

Дорнын зүг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Арабын Нэгдсэн Эмират улсад жил бүр зохион байгуулагддаг загварын ертөнц дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг аравдугаар сарын 30-нд нээлтээ хийлээ

The Dubai Mall худалдааны төвд Vogue Fashion Dubai Experience арга хэмжээ хоёр өдрийн хугацаатай зохион байгуулагдлаа. Энэхүү төслийг Италийн Vogue сэтгүүл ба ба Emaar компани хамтарсан хэрэгжүүлж байна.
Төслийн эхний өдөр дэлхийн өнцөг бүрээс цугларсан найман дизайнер оролцсон "The Catwalk Show" болж өнгөрлөө. Хоёр дах өдөр нь загварын тухай лекц болсон бөгөөд үүнд Кристиан Лубутен, Мирослава Дума, Сильвия Вентурини-Фенди нар туршлагаасаа хуваалцлаа. Лекцийн удирдагчаар Nowfashion.com-ын ерөнхий редактор Жессика Мишо ажиллажээ.
VFDE залуу дизайнеруудыг дэмжсээр байгаа. Үүний нэг илрэл нь энэ жил хоёр дах удаагаа зохион байгуулагдаж буй The Dubai Mall Talent Scouting гэх тэмцээн юм. Энэхүү тэмцээний 20 ялагчийг VFDE-гийн үеэр нэрлэх болно. Түүнчлэн энэ жил "Who is the Next?" нэртэй Дуай, Ази, Ойрхи Дорнод ба Африкийн залуу дизайнеруудыг дэмжих зорилготой шинэ төсөл эхлүүлэхээр шийдсэн байна. Дээрх бүс нутгуудаас сонгогдсон 25 залуучууд өөрсдийн цуглуулгаа эхлээд загварын салбарын мэргэжилтнүүдэд, дараа нь бусад томоохон хотуудад танилцуулах ба хамгийн сүүлд Миланы загварын долоо хоногийн үеэр олон нийтийн хүртээл болгох боломжийн эзэн болно.

Дашрамд хэлэхэд эдгээр шинэ дизайнеруудын хувцаснууд одоо Yoох.com цахим хуудсан дээр борлуулагдаж эхэлжээ.

Дубай хотод Vogue Fashion Dubai Experience эхэллээ (фото 1)Дубай хотод Vogue Fashion Dubai Experience эхэллээ (фото 2)Дубай хотод Vogue Fashion Dubai Experience эхэллээ (фото 3)Дубай хотод Vogue Fashion Dubai Experience эхэллээ (фото 4)Дубай хотод Vogue Fashion Dubai Experience эхэллээ (фото 5)

цааш үзэх