Хайх

Дулаахан, хөнгөн, байгальд ээлтэй Esprit брэндийн гадуур хувцасны шинэ цуглуулга худалдаанд гарлаа

Дулаахан, хөнгөн, байгальд ээлтэй Esprit брэндийн гадуур хувцасны шинэ цуглуулга худалдаанд гарлаа

Орчин үеийн дэвшилтэт материал ашиглан бүтээгдсэн гадуур хувцаснууд

Text: Buro.Mongolia


Дэлхийн загварын салбар байгаль орчин, амьтанд ээлтэй, энэрэнгүй үйлдвэрлэл эрхэлж, илүү хариуцлагатай бодлогод шилжиж эхэлсэн билээ. Жишээ нь томоохон загварын орднууд үслэг эдлэл, амьтны арьснаас татгалзах бодлого хэрэгжүүлж байгаа бол орчин үеийн нийгэмд хэрэглэгчид ч үслэг эдлэл, өдөн куртка зэргээс аль болох татгалзан үйлдвэрлэлийн явцад амьтны эрхийг зөрчөөгүй бүтээгдэхүүн худалдан авахыг илүүд үзэж байна. Америкийн Esprit брэнд ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн энэ хандлагад нэгджээ.

Хүн бүхний өмсөх дуртай цэвэр өдөн курткаг хэрхэн үйлдвэрлэдэг, мөн өдийг нь хэрцгийгээр авсны дараа шувуунуудад юу тохиолддогийг та мэдэх үү? Өдөн курткаг бүтээхийн тулд ойролцоогоор 10 долоо хоногтой галууг 5-15 удаа өдийг нь амьдаар нь зулгаадаг бөгөөд үүний дараа хөөрхийлөлтэй шувуунууд амиа өгдөг байна. Харин одоо бидэнд амьтны амь таслалгүйгээр дулаахан, загварлаг гадуур хувцас өмсөх боломжийг Esprit брэндийн намар-өвөл 2019 улирлын гадуур хувцасны шинэ цуглуулга олгож байна.

Тодруулбал Esprit брэнд өдийг орлох дэвшилтэт 3М Thinsulate гэх материал ашиглан гадуур хувцаснуудаа урлажээ. Энэхүү материал нь дулаан, хөнгөн байхаас гадна ус болон чийг нэвтрэхгүй, хүйтэнд тэсвэртэй, дулаан барьдаг, угааж болдог мөн угаасны дараа хэлбэрээ алддаггүй гэх зэрэг жинхэнэ өднөөс харьцангуй олон давуу талтай гэдгээрээ онцлогтой.

Мөн шинэ цуглуулга байгалийн минимал өнгө аяс давамгайлсан загваруудаас бүрдсэн тул өдөр тутмын ямар ч хувцаслалттай зохицохоор болсон байна.

Дулаахан, хөнгөн, байгальд ээлтэй Esprit брэндийн гадуур хувцасны шинэ цуглуулга худалдаанд гарлаа (фото 1)

Дулаахан, хөнгөн, байгальд ээлтэй Esprit брэндийн гадуур хувцасны шинэ цуглуулга худалдаанд гарлаа (фото 2)

Дулаахан, хөнгөн, байгальд ээлтэй Esprit брэндийн гадуур хувцасны шинэ цуглуулга худалдаанд гарлаа (фото 3)

Esprit Mongolia

Салбар 1: Наран Молл1 давхарт - Хүүхдийн 100
Салбар 2: Наран Плаза 4 давхарт - Энхтайваны гүүрний баруун талд
Салбар 3: Наран Плэйс 3 давхарт-13 дунд зам Хард Роктой байр
Утас: 75057505
Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

цааш үзэх