Хайх

Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven

Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven

Үлдэгдэл даавуугаар бүтээсэн, байгальд ээлтэй Samlaren цуглуулга худалдаанд гарлаа

Text: Buro.Mongolia


"Муу цаг агаар гэж байхгүй харин тохиромжгүй хувцас л гэж бий" гэх оновчтой хэллэг Скандинавын орнуудад өргөн дэлгэрсэн байдаг ба тэд үнэхээр ч аз жаргалтай амьдрахад шаардагдах бүхий л зүйлсийг ганцхан байгалиас олох боломжтой гэж үздэг. Тэд ер нь л байшин байгууламжид ихэнх цагаа өнгөрөөхөөс илүүтэй агаар салхинд гарч, байгальтайгаа холбогдоход өндөр ач холбогдол өгөн хүүхдүүдээ ч бүр багаас нь аялж зугаалан, эргээд байгальдаа ямар нэгэн ул мөр үлдээлгүй эх дэлхийгээ хайрлан хамгаалж, ухамсартай амьдрахад сургадаг. Иймдээ ч Скандинавын орнуудын иргэд дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүсээр жил бүр шалгардаг биз ээ.

Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven (фото 1)

Үнэхээр ч аялал гэх зүйл цэвэр агаар мэт дутагдаж байгаа өнөө үед аз жаргал мэдрэхийн тулд бид хамаг бүхнээ орхин, харсан зүгтээ майхнаа үүрч одон, хязгааргүй адал явдалд умбах хүсэл хүн бүрт төрж байгаад гайхах зүйл үгүй. Тэгвэл "аз жаргалтай, эрүүл амьдралд хэрэгтэй бүхий л зүйлсийг хүн байгаль эхээс олж, байгаль дэлхийтэйгээ ойр байх тусам илүү хайрлаж, хүндэлж, хамгаалдаг" гэсэн итгэл үнэмшлээр зориулалтын аяны хувцас, хэрэглэл бүтээж, аялагчдыг илүү тав тухтай аялахад нь хувь нэмэр оруулдаг нэгэн брэнд байдаг нь Шведийн алдарт Fjällräven юм. Харин уг брэндийг Монголд аяллын хамгийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг нэг дор цогцлоосон TIC 4X4 & Outdoor компани албан ёсоор оруулж ирэн, биднийг загварын мэдрэмж, тав тухаа алдалгүй, санаа амар аялалд гарахад тусалж байгаа билээ.

Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven (фото 2)

Хэрвээ энэ брэндийн нэрийг хэрхэн дууддагийг мэдэхгүй аль эсвэл огт сонсож байгаагүй бол та үнэгний логотой, дөрвөлжин хэлбэртэй үүргэвчийг нь хаа нэгтээ харсан гэдэгт итгэлтэй байна. Английн хатан хааны гэр бүлийн гишүүд, технологийн гигантуудаас эхлээд бяцхан хүүхдүүд, туршлагатай аялагчид хүртэл загвар бүрт нь дурлаж, авсан эд зүйл бүртээ сэтгэл хангалуун байдаг нь ч учиртай. Гоёмсог дизайнаас гадна он удаан жил эдлэх бат бөх чанар, ухаалаг дизайн, загварлаг байдал, байгаль орчны ээлтэй бодлого гээд Fjällräven-ы давуу талуудыг тоочоод баршгүй.

Брэндийн товч түүх болон логоны утга учир

Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven (фото 3)
Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven (фото 4)

Брэндийн түүхийг сөхвөл тэртээх 1950 онд байгаль дэлхийд хайртай, ууланд ихэнх цагаа өнгөрүүлдэг 14 настай Аке Нордин гэх Швед хүү аяны цүнх нь хуучирч муудсаны дараа гар доорх материал болон ээжийнхээ оёдлын машиныг ашиглан багтаамж сайтай, хамгийн гол нь жинг тэнцвэртэй хуваарилж, нуруунд дэмжлэг үзүүлэх модон каркастай үүргэвч урласнаар өнөөдрийн Fjällräven брэндийн түүх эхэлсэн юм. Аке Нордин 1960 онд Орнсколдсвик хэмээх умардын жижиг тосгонд Fjällräven брэндээ албан ёсоор үүсгэн байгуулж байжээ.


Улмаар аялагчдын тав тухыг хангаж, чанартай хувцас, хэрэгслээр хангах зорилгоор тэрээр 1968 онд Greenland хүрэм, 1974 онд Expedition Down хүрэм 1978 онд Kånken цүнхийг тус, тус бүтээсэн нь өнөөдөр брэндийн хамгийн алдартай бас эрэлттэй, домог болсон загваруудад тооцогдож байна. Ингээд 70 жил өнгөрөхөд түүний үзэл санаа дэлхийн 70 гаруй оронд салбартай, аяны хувцас, хэрэгслийн 100 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэй, нэр хүндтэй брэнд болтлоо хөгжжээ.

Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven (фото 5)
Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven (фото 6)

Fjällräven [фьяал-раавен] хэмээн дуудагддаг энэхүү үг нь орчуулбал Арктикийн үнэг гэсэн утгатай бөгөөд Аке Нордин энэхүү хээрийн амьтантай Шведийн ойд олон удаа таарч, ямар ч байгалийн хатуу нөхцөлд дасан зохицох чадварыг нь биширсэн байдаг. Ингээд тэрбээр брэндийн мөн чанарыг нь төгс илэрхийлж байсан учир нэр болон логодоо үнэгийг мөнхөлжээ.

Насан туршдаа эдлэх найдвартай хувцас

Эзгүй хээр аялж, эрх чөлөөгөө мэдэрч байгалийн сайхныг таашааж явахдаа өөртөө найдахын зэрэгцээ тусгай зориулалтын хувцас хэрэглэлдээ итгэл дүүрэн байх ёстой. Тэр тусмаа цаг уур, байгалийн экстрим тогтоцтой манайх шиг уудам тал нутагтай оронд тусгай аяны хувцас хэрэглэлээр тоноглогдоогүй бол адал явдлын талаар бодохын ч хэрэггүй. Явган аялал, загасчлал, майхантай аялал гээд манай оронд хийх зүйл ч мундахгүй бөгөөд энэ бүхнийг сэтгэл амар, тав тухтай, илүү амттай болгоход Fjällräven брэндийн технологийн дэвшилтэт материалаар урласан, байгаль эхийн барьдаг бүхий л гэнэтийн эрсдэлийг тооцоолж бүтээсэн бат бөх хувцаснууд тусална.

Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven (фото 7)
Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven (фото 8)
Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven (фото 9)
Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven (фото 10)

Жишээ нь Fjällräven өөрсдийн зохион бүтээсэн G-1000 (65% польестер, 35% даавуу) гэх асар бат бөх тусгай материалаар зарим хувцаснуудаа бүтээж, гадаргууг нь зөгийн лав тос болон параффины найрлагатай тусгай Greenland Wax-р үрдэг байна. Үр дүнд нь дулаахан, хөнгөн, салхи нэвтэрдэггүй атлаа амьсгалдаг, мөн ус, чийгийн хамгаалалттай насан туршийн эдэлгээтэй бүтээлүүд бий болдог байна. Ер нь тэдний бүтээсэн эд зүйлс бүрийн нэг ч цахилгаан, халаас, оёдол нь тохиолдлын зүйл биш бөгөөд деталь бүрийг нь нарийн тооцоолж, хөдөлгөөнд саад бололгүй дээд зэргээр тав тух хангаж, байгалийн ямар ч үзэгдэлд бэлэн байхаар зохион бүтээгдсэн байдаг. Тэр ч бүү хэл Fjällräven загвар бүртээ 30-с дээш жилийн баталгаа өгдөг нь тэдний чанар ямар түвшинд байдгийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл зүгээр ч нэг аяны хувцас худалдан авах бус насан туршийн хөрөнгө оруулалт болох юм.

Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах бодлого

Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Fjällräven брэнд байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн бодлогыг баримталж ирсэн юм. Бүх хувцаснуудыг дахин боловсруулах боломжтой, органик материалаар хийдгээс гадна загвар бүр асар удаан эдэлгээтэй байдаг тул байгальд нэмэлт хог хаягдал үүсгэдэггүй нь тус брэндийг сонгох бас нэгэн чухал шалтгаан болдог билээ. Ингээд ч зогсохгүй 2020 онд тэд хэрэглэгчдийн санал асуулгаар Шведийн 1,400 гаруй компаниас хамгийн тогтвортой брэндээр зүй ёсоор шалгарсан юм. Мөн компанийн зүгээс байгаль дэлхийтэй зүй ёсоор харьцах, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, хээрийн аяллыг сурталчлан таниулах зорилгоор Fjällräven Classic болон Fjällräven Polar гэсэн хоёр том арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Үлдэгдэл материал ашиглан бүтээсэн

Samlaren цуглуулга

Анх брэндийн үүсгэн байгуулагч Аке Нордин 1964 онд алдарт Thermo майхнаа зохион бүтээх явцдаа илүү гарсан G-1000 даавууг хадгалан хэдэн жилийн дараа түүгээрээ домогт Greenland хүрмээ урлаж байжээ. Харин тэд 2021 оны хавар нөөц баялгийг дэмий үрэхгүй байх уламжлалаа үргэлжлүүлэн Fjällräven-ны үйлдвэрээс илүү гарсан үлдэгдэл даавуу, материалыг ашиглан урласан Samlaren нэртэй капсул цуглуулгыг танилцуулж байна.

Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven (фото 18)
Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven (фото 19)
Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven (фото 20)

Швед хэлнээс орчуулбал "Хураагч", "Tүүгч" гэсэн утгатай бөгөөд илүү гарсан материалыг ашиглаж, байгаа зүйлдээ арвич хямгач хандаж, байгаль орчинд нэмэлт хог хаягдал үүсгэлгүй хариуцлагатай үйлдвэрлэл явуулах, тогтвортой ирээдүйд хөтлөх санаачилгаар энэхүү капсул цуглуулгаа урлажээ. Цуглуулгад эрэгтэй, эмэгтэй Greenland хүрэм, Kånken үүргэвч, малгай, даавуун tote зэрэг сонгодог загваруудыг олон өнгө хослуулан илүү гоёмсог загвартайгаар бүтээжээ. Мөн цуглуулгын бүх эд зүйлсийг Fjällräven-ы бусад загвартай адил G-1000 материалаар урласан тул цаг уурын хүнд нөхцөлд тэсвэртэй, өндөр чанартай, удаан эдэлгээтэй, бас илүү өнгөлөг, гоёмсог загвартай болсон байгаа. Дашрамд дурдахад Samlaren капсул цуглуулгын хувцаснууд нь Ази, Номхон далайн бүс нутагт худалдаалахгүй юм.

Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven (фото 21)
Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven (фото 22)
Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven (фото 23)
Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven (фото 24)
Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven (фото 25)

TIC 4x4 & Outdoor

Patriot Campers Mongolia Showroom

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 113
Утас: 80694599, 70104599

Facebook хуудас: Fjällräven Mongolia

Instagram хуудас: @arcticfoxmongolia

www.tic-mn.com

Байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй, загварлаг, эко аяны хувцасны брэнд: Fjällräven (фото 33)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх