Хайх

Kenzo-гийн шинэ богино хэмжээний кинонд Эбби Ли Кершоу тогложээ

iPhone-оор авсан

Text: Buro.Mongolia


Зураг:

Kenzo-гийн ээлжит киноны Тео гэх гол дүрийн охинд Австрали загвар өмсөгч, жүжигчин Эбби Ли Кершоу тогложээ

Киноны хэсгээс товчхон танилцуулбал, Тео цөлийн нэгэн алслагдмал сууринд нэг байшингаас нөгөө рүү хэсэн, хачирхалтай хүмүүсийн гэрт зочлоно. Тэр гэрийн эзэдтэй яриа үүсгэх зууртаа өөрийн хийсэн бялуугаар дайлна. Мэдээж хэрэг Тео Kenzo-гийн хувцас өмссөн байна. Шон Бейкеригийн хийсэн энэхүү "Snowbird" киноны гол онцлог нь iPhone-ы камераар зургийг авсан учир та сонирхоод үзээрэй. Магадгүй танд ч кино хийх хүсэл төрж мэдэх юм. Киног найруулсан Шон Бейкериг ухаалаг гар утсаар кино хийхдээ мэргэшсэн гэж хэлж болно. Түүний өмнө нь бүтээсэн "Mandarin" хэмээх трансжендеруудын тухай кино өнгөрсөн жилийн Sundance кино наадамд танилцуулагдаж, олны анхаарлыг багагүй татаж чадсан юм. Товчхондоо Kenzo ийм төрлийн сурталчилгаа хийлгэхдээ хэнд хандахаа сайн мэддэг бололтой.

цааш үзэх