Elizabeth and James ба Net-a-Porter нарын хамтын ажиллагаа
Гурван найз
Net-a-Porter-ын удирдлагад өөрчлөлт орсон ч тэд хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тэд энэ удаа эгч дүү Олсены Elizabeth and James гэх “бага” брэндтэй хамтарлаа
Net-a-Porter дээр энэ аравдугаар сард шинэ хувцас тавигдах гэж байна. Энэ бол нэг загварын, гурван өнгийн ноосон цамцнууд юм. Хэрвээ танд энэхүү цамцны дизайн таалагдаж байвал одооноос саарал, сүүн цагаан ба дарсны улаан гэх гурван өнгүүдээс сонголтоо хийгээрэй.
Тус компанийн олон улсын худалдан авалтыг хариуцсан гүйцэтгэх захирал Сара Рутсоны ачаар энэхүү хамтын ажиллагаа биеллээ олжээ. Учир нь түүний өмсөх дуртай Elizabeth and James-ын ноосон цамцыг эргэн тойрны хүмүүс нь ихэд магтдаг байсан аж. "Энэхүү өдтэй ноосон цамц миний хайртай хувцаснуудын нэг бөгөөд хэдэн улирлын өмнө загварын шоунууд дээр өмсдөг байхад загварын салбарынхан хаанаас авсныг минь их асуудаг байж билээ" хэмээн Рутсон ярьжээ.