Хайх

Энтони Ваккарелло Saint Laurent-ы төлөө өөрийн нэрийн брэндээ хаалаа

Энтони Ваккарелло Saint Laurent-ы төлөө өөрийн нэрийн брэндээ хаалаа

Тэр одоо зөвхөн Францын загварын ордон дээр төвлөрнө

Text: Buro.Mongolia


Зураг:

Энтони Ваккарелло өөрийн нэрийн брэндийн үйл ажиллагааг түр хугацаанд завсарлуулж, саяхан бүтээлч захирлаар нь томилогдсон Saint Laurent ордныг улам хөгжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа зориулахаар шийджээ

Ваккарелло саяхан албан ёсны мэдэгдэл хийж, өөрийн нэрийн брэндийн үйл ажиллагааг түр зогсоох болсноо зарлалаа. Дизайнер түүнчлэн 2008 оноос хойш хамт ажилласан, түүнийг дэмждэг байсан маркийнхаа хамт олонд талархсанаа илэрхийлсэн байна.

"Энэ бол миний амьдралын хамгийн гайхамшигтай адал явдлуудын нэг байлаа. Гэхдээ би одоогоор шинэ төсөл дээрээ бүрэн төвлөрөхийг хүсч байна" хэмээн дизайнер хэлж, Anthony Vaccarello маркийн хавар-зун 2017 цуглуулга хийгдэхгүй болохыг мэдэгдлээ.

Юутай ч тун удахгүй бид Ваккареллогийн Saint Laurent-д зориулсан анхны цуглуулгыг Парисын загварын долоо хоногийн хүрээнд олж харах болно.

Энтони Ваккарелло Saint Laurent-ы төлөө өөрийн нэрийн брэндээ хаалаа (фото 1)

цааш үзэх