Хайх

Загвар өмсөгч Ж.Энэрэл Парисын кутюр загварын долоо хоногт алхлаа

Загвар өмсөгч Ж.Энэрэл Парисын кутюр загварын долоо хоногт алхлаа

Galia Lahav брэндийн шоунд

Text: Ж.Чинбат


Парисын кутюр загварын долоо хоногийн дөрөв дэх буюу сүүлчийн өдөр болсон Galia Lahav брэндийн шоунд загвар өмсөгч Ж.Энэрэл алхлаа

Гучин жилийн хугацаанд хуримын болоод хүлээн авалтын тансаг зэрэглэлийн даашинз урлаж байгаа Израйлийн дизайнер Галиа Лахaв шинэ кутюр цуглуулгаа Парисын алдарт Гранд Палиас ордонд зохион байгууллаа. Дизайнер Галиа Лахaв нь маш нарийн, тансаг хийцтэй хуримын даашинзуудаараа дэлхийд алдартай бөгөөд Ази, Европт дөч гаруй салбар дэлгүүртэй томоохон брэндийг үүсгэн байгуулсан хүн юм. Түүний шинэ цуглуулгаа танилцуулсан энэхүү шоу нь  MP Management Paris агентлагтай гэрээгээр ажиллаж байгаа Ж.Энэрэлийн Парис дахь анхны гараа боллоо. Тэрээр шоунд оролцсон тухай сэтгэгдлээ бидэнтэй хуваалцахдаа "Загварын шоу гоё бөгөөд маш  хүйтэн байсан" гэсэн товчхон хариу өглөө. 

Ж.Энэрэлийн хувьд өнгөрсөн 2016 онд Нью-Йоркийн загварын долоо хоногт гурван ч шоунд амжилттай оролцсон гэдгийг та санаж байгаа биз ээ. Тэрээр мөн MP Management агентлагийн Милан дахь салбартай гэрээ байгуулсан байгаа. Тиймээс одоо Ж.Энэрэлийг ирэх хоёрдугаар сард болох Парис, Миланы эмэгтэй загварын долоо хоног хүлээж байна. 

цааш үзэх