Фаррелл Уильямс Chanel брэндтэй хамтран streetwear цуглуулга гаргалаа
"Chanel Pharrell"
Дуучин, продюсер ба загвар зохион бүтээгч Фаррелл Уильямс Chanel загварын ордонтой хамтран "Chanel Pharrell" хэмээх streetwear, чөлөөт хэв маягтай цуглуулгаа танилцууллаа. Хатгамлаар чимэглэсэн hoodie цамц, bucket загварын малгай, паска цүнх, кет зэрэг залууст зориулсан чөлөөт загварууд энэхүү цуглуулгад багтжээ. Түүнчлэн сурталчилгааны зураг авалтын ард өрнөсөн үйл явдлыг харуулсан бичлэг Chanel брэндийн Youtube хуудаснаа тавигдсан ба уг бичлэгт цуглуулгыг урлахдаа "Akira" хэмээх Японы анимэ киноноос бүтээлч сэдэл авсан болохоо Фаррелл Уильямс дурдсан юм. "Chanel Pharrell" цуглуулга дөрөвдүгээр сарын 4-өөс эхлэн худалдаанд гарахаар болжээ.