Fenty x Puma: Рианна сандаал загварын пүүз гаргалаа
Зуны улиралд тохиромжтой
Рианнагийн Fenty x Puma хамтын ажиллагаанд зориулагдсан хаврын цуглуулга энэ оны гуравдугаар сарын дундуур худалдаанд гарсан байгаа. Гэсэн ч дуучин бүсгүй саяхан уг цуглуулгад нэгэн шинэ загвар нэмэн орууллаа. Fenty Avid Trainer гэх энэхүү зуны пүүз нь "эрэгтэй мотоциклын спортын өмсгөл болон эмэгтэй дотуур хувцасны нэгдэл" хэмээн тодорхойлогджээ.
Fenty Avid Trainer бол сандаал ба пүүзний хоорондох холимог загвар юм. Уг загварын урд хэсэгт цоолбор байгаа нь ямар ч халуун цаг агаарт хөл сэрүүхэн байх зориулалтаар хийгджээ. Пүүз нь улбар шар оруулгатай гааны ногоон ба хар оруулгатай цагаан саарал өнгийн сонголттойгоор гарсан байна.
Fenty Avid Trainer пүүзийг Puma брэндийн албан ёсны вебсайт болон зарим салбар дэлгүүрүүдээс 130 ам.доллараар худалдан авах боломжтой.