Filling Pieces брэнд Монголчуудаас сэдэвлэсэн пүүз гаргалаа
Цэцэн ухаан
Амстердам хотод үйл ажиллагаагаа явуулдаг Filling Pieces марк саяхан Парисын Galerie Perrotin галерейд "Саад бэрхшээлгүйгээр хөдөл" гэх нэртэй намар-өвөл 2017 улирлын пүүзний цуглуулгаа танилцууллаа.
Highsnobiety онлайн сэтгүүлийн мэдэгдэж буйгаар маркийн бүтээлч захирал монгол нүүдэлчдийн мэргэн ухаанаас урам авч, уг цуглуулгыг бүтээжээ. Жилд дөрвөн удаа нүүж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх үүднээс илүү сайхан газар оронд очиж, элбэг дэлбэг баялагтай нутаг хайн явдаг монгол овог аймгууд дизайнерыг үнэхээр гайхшруулсан байна. Тэр монгол хүний цэцэн ухаан, овсгоо самбаа ба дасан зохицох чадварт хүндэтгэл үзүүлэхийг хүсч энэхүү этгээд загвартай пүүзний цуглуулга гаргажээ.
Шинэ цуглуулгын загварууд Цаатан ястны уламжлалт хувцаснаас санаа авсан ба анхаарал татам, тод өнгийн материалаар хийгдэж, эртний ба орчин үеийн дизайныг өөртөө хослуулсан байлаа. Цуглуулга хэзээ худалдаанд гарах нь одоогоор тодорхойгүй байгаа ч илүү их мэдээлэл авахыг хүсвэл Filling Pieces маркийн албан ёсны вебсайтаар зочлоод үзээрэй.