Хайх

Calvin Klein-ээс Франциско Коста ба Итало Зуккелли нар гарлаа

Calvin Klein-ээс Франциско Коста ба Итало Зуккелли нар гарлаа

To be continued

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Раф Симонсыг тойрсон цуу ярианд нэгэн сонирхолтой сэдэв нэмэгдлээ. Саяхан Calvin Klein Inc. брэндийн бүтээлч захирлууд болох Итало Зуккелли ба Франциско Коста нар албан тушаалаа орхих болсныг мэдэгдсэн юм. Тэгэхээр Раф Симонс Calvin Klein руу явна гэсэн үг үү?

Calvin Klein тун удахгүй эрэгтэй, эмэгтэй цуглуулгаа нэгтгэж, нэг бүтээлч захиралтай болох төлөвлөгөөтэй байна. Загварын ордны эмэгтэй шугамыг хариуцсан Франциско Коста болон эрэгтэй шугамыг ахалж байсан Итало Зуккелли нар хоёулаа брэндээс гарах болсноо өчигдөр мэдэгдлээ.

Бүтээлч захирлын суудалд хэн очих нь одоогоор тодорхойгүй байгаа ч хүмүүсийн таамаг Раф Симонс дээр буугаад байна. Загварын салбарынхны хэлэлцэж буйгаар Симонсын минималист хэв маяг Calvin Klein-ы үзэл бодолтой төгс тохирох аж. Энэхүү цуурхлын талаар компанийн төлөөлөгчдөөс асуухад тэд "Албан ёсны мэдэгдэл тун удахгүй хийгдэнэ" гэх хариулт өгсөн юм. Тэгэхээр хүлээх л үлдлээ.

цааш үзэх