Хайх

Гүнж Рианна, төмөр хатагтай Кара Делевинь болон бусад алдартнууд “Valerian” киноны нээлт дээр

Гүнж Рианна, төмөр хатагтай Кара Делевинь болон бусад алдартнууд “Valerian” киноны нээлт дээр

Кутюр хэв маягийн улаан хивсний ёслол

Text: Ө.Тодгэрэл


Нэг хоногийн өмнө Лос-Анжелес хотноо шинжлэх ухааны уран зөгнөлт "Valerian and the City of a Thousand Planets" киноны нээлт болж өнгөрлөө. Кара Делевинь гол дүрд нь тоглож, дуучин Рианна хар гарагийн хүний дүрийг бүтээсэн энэхүү кино нь жүжигчдийн бүрэлдэхүүнийхээ ачаар хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаад байна. Харин киноны нээлт дээр Рианна гүнж болон хувирч, Кара хагас гэрэлтсэн төмөр даашинз өмсөж, мөн найзыгаа дэмжихээр хүрэлцэн ирсэн Кендалл Женнер мөр ил гаргасан гоёмсог хар даашинз сонгосноор улаан хивсний ёслол яг л кутюр загварын тайз мэт өвөрмөц төрхүүдээр дүүрэн байлаа.

Гүнж Рианна

Гүнж Рианна, төмөр хатагтай Кара Делевинь болон бусад алдартнууд “Valerian” киноны нээлт дээр (фото 1)

Giambattista Valli Couture-ын цайвар ягаан өнгийн мөр ил гаргасан үлгэрийн даашинзыг Рианна Manolo Blahnik брэндийн урт үдээстэй сандаалтай хослуулж, Chopard-ын 40 карат бүхий очир эрдэнэ чулуутай үнэт эдлэлээр баяжуулсан байлаа.

Төмөр хатагтай Кара Делевинь

Гүнж Рианна, төмөр хатагтай Кара Делевинь болон бусад алдартнууд “Valerian” киноны нээлт дээр (фото 2)

Iris van Herpen брэндийн хагас гэрэлтэх хром даашинзыг Кара Jimmy Choo-гийн сандаал болон Repossi-гийн үнэт эдлэлтэй хослуулсан харагдана.

Богино хар даашинзын гайхамшгийг харуулсан Кендалл Женнер

Гүнж Рианна, төмөр хатагтай Кара Делевинь болон бусад алдартнууд “Valerian” киноны нээлт дээр (фото 3)

Кендалл Carmen брэндийн мөр ил гаргасан богино даашинз доор Jimmy Choo-гийн туфли өмсөж, Le Vian-ы үнэт эдлэлээр гоёсон байлаа.

Диско эриний бүсгүй Поппи Делевинь

Гүнж Рианна, төмөр хатагтай Кара Делевинь болон бусад алдартнууд “Valerian” киноны нээлт дээр (фото 4)

Zuhair Murad брэндийн гялалзуур чимэглэлтэй хар өнгийн комбинзоныг Карагийн төрсөн эгч Поппи Giuseppe Zanotti-гийн туфли, Chanel-ын гар цүнхтэй хослуулжээ.

цааш үзэх