Game of Thrones-ын Эмилия Кларк Dior-ын нүүр царай боллоо
Тавтай морил
Game of Thrones-ын Эмилия Кларкийн орсон Dior-ын сурталчилгаа гарчээ. Сурталчилгааны зурагчнаар Патрик Демаршелье ажилласан байна. Жүжигчин францын загварын ордны Rose des Vents гоёл чимэглэлийн сурталчилгааны нүүр царай болсон юм. Түүнийг шинэ нүүр царайгаар сонгоно гэдгийг Луврын музейн урд болсон цэцгэн агуй дахь Dior хавар-зуны шоуны үеэр тааварлаж болох байлаа. Загварын ордон шоуныхаа урд эгнээний суудлын урилгаа зүгээр ч нэг хүнд өгдөггүй тул жүжигчний шүтэн бишрэгчид шууд л гадарласан биз ээ.
Эмилия Кларк эдгээр зурганд өөрийн хамгийн алдартай дүр болох Дейенерис Таргариенээс тэс өөр харагдана. Сурталчилгаанд үс нь илүү бараан, байгалийн өнгөөрөө байх бөгөөд энгийн нүүр будалтанд тодрох нэг зүйл нь улаан уруул аж. Зураг авалтад гоёл чимэглэл ялгарч харагдаж байхын тулд маш энгийн хувцас сонгожээ. Сувд, шар болон ягаан алт, алмаз, ягаан гэрэлт чимэд, оюу зэрэг үнэт чулуугаар хийгдсэн гоёл чимэглэл сурталчилгаанд орсон байна.