Хайх

Stuart Weitzman брэндийн Марио Тестиногийн удирдсан сурталчилгаанд Жизель Бундхен тоглолоо

Stuart Weitzman брэндийн Марио Тестиногийн удирдсан сурталчилгаанд Жизель Бундхен тоглолоо

#inourshoes

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Марио Тестино, Жизель Бундхен ба дизайнер Стюарт Вайцман гэх алдартнууд хамтарч шинэ сурталчилгааны зураг авалтыг MTV Video Music Awards-д зориулан хийлээ. Учрыг нь тайлбарлая

Stuart Weitzman брэндийн шинэ гутлын цуглуулгын сурталчилгааг Марио Тестино хариуцаж, харин гол дүрд нь Жизель Бундхен, Бейонсегийн Single Ladies клипийн бүжигчин залуучуудын хамт тоглолоо. "Бүсгүйчүүд бүжиглэхэд эвтэйхэн гутал өмсөх дуртай" хэмээн Стюарт Вайцман ярьж байна. Энэхүү сурталчилгааны бичлэг хамгийн анх MTV Video Music Awards шагнал гардуулах ёслол дээр дэлгэгдэх болно. Stuart Weitzman брэндийн маркетингийн захирал Сьюзен Даффигийн хэлж буйгаар MTV наадмыг сурталчилгааны нээлтийн тавцангаар сонгосон нь тус компанийг илүү олонд таниулж чадна гэж үзжээ.

цааш үзэх