Хайх

Google-ийн мэдэгдэж буйгаар эдгээр хувцаснууд яг одоо моодонд байна

Google-ийн мэдэгдэж буйгаар эдгээр хувцаснууд яг одоо моодонд байна

Технологи загварын тренд тодорхойлж сурчээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Google компани жил бүр гаргадаг загварын чиг хандлагын Fashion Trends Report тайлангаа танилцууллаа

Чиг хандлага хааш чиглэж байгааг тодорхойлсон энэхүү тайланг Google хүмүүсийн хайлтанд тулгуурлан гаргажээ. Google энэхүү тайлангийнхаа тухай тайлбарлахдаа, "Бид хувцасны төрөлд багтах топ хайлтуудыг шилж, тэдгээр хайлтууд  2014 оны тавдугаар сараас 2016 оны тавдугаар сарын хооронд хэр эрэлттэй байсныг нь шинжилсэн. Ингэхдээ бид юуны өмнө улирлын чанартай хэлбэлзлийг алгоритмоос хасч, хувцас болгоныг хүмүүс хэдэн удаа, ямар давтамжтай хайсныг нь олж тогтоодог. Эдгээр мэдээллийн үндсэн дээр бид хамгийн чухал болон хамгийн хуучирсан трендүүдийг илрүүлж байгаа" гэжээ.

Google-ийн мэдэгдэж буйгаар эдгээр хувцаснууд яг одоо моодонд байна (фото 1)

Тэгэхээр Google-ийн хамт олны үзэж буйгаар одоо цагт хамгийн тогтвортой өсөлт үзүүлж байгаа загварууд бол байкер өмд болон уранхай жийнс юм. Эдгээр хувцаснууд нь моодноос хэзээ ч гарахгүй байх өндөр магадлалтай байна. Түүнчлэн кимоно хэв маягийн даашинз, комбинзон, товчгүй хөнгөн пальто, майк загварын даашинз ба бохо даашинз зэрэг нь жил бүр ямар нэгэн байдлаар hot жагсаалтад ордог аж.

Мөн трендийг улирлаар нь авч үзвэл, энэ жилийн хавар-зун мөр нь ил гарсан топ, боди цамц, энгэр дээрээ үдээсэн детальтай цамц, цээживч загварын торон топ, хээ угалзтай даашинз зэрэг нь маш өндөр эрэлттэй байсан ба дараа улиралд ч бас хуучрахгүй төлөвтэй байна.

Харин унжсан суудалтай өмд, нэвт гэрэлтэх хувцас, цайралттай жийнсэн өмд болон хүүхэлдэйн дэрвэгэр даашинзны хайлт эрс буурсан тул эдгээр хувцаснуудыг албан ёсоор моодноос гарсан гэж хэлж болно. Үүний хажуугаар мөн тэгш бус хэмтэй юбка, бэлхүүсний корсет ба урт майкийг одооноос эхлэн ор тас мартаарай. Илгэн материалтай юбканы талаар бүр ч ярих юм алга. Та одоо эдгээр загварын хувцсаа хаяхдаа харамсахгүй байж болно шүү. 

 

 

цааш үзэх