Грейс Коддингтоны тухай кино хийнэ
Загварын дурсамж ном
Америкийн Vogue сэтгүүлийн бүтээлч захирлын бичсэн "Grace: A Memoir" номыг A24 кино компани дэлгэцийн бүтээл болгохоор шийджээ. Анна Винтур болон Грейс Коддингтоны дүрд тохирох жүжигчдийг олох л үлдлээ
Өнгөрсөн зун Грейс Коддингтон "Grace: Thirty Years in Fashion at Vogue" нэртэй гэрэл зургийн цомгоо гаргах талаар мэдэгдэж байсан билээ. Vogue сэтгүүлийн бүтээлч захирал Fashionista-д ярихдаа "A24 кино компани дурсамж номыг дэлгэцийн бүтээл болгох эрхийг худалдан авсан. Гэвч кино үйлдвэрлэл загварын салбартай харьцуулахад илүү удаан байдаг" гэжээ.
A24 кино компани Spring Breakers, Under the Skin болон Ex Machina зэрэг кинонд ажиллаж байсан юм. Харин одоо шинэ киноны зураг авалтад найруулагч болон гол дүрүүдийн жүжигчдийг олох л үлджээ.