Хайх

Gucci брэндийн ачаар бид загварын “Meme”-тэй боллоо

Gucci брэндийн ачаар бид загварын “Meme”-тэй боллоо

Өвөрмөц шийдэлтэй шинэ сурталчилгаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Орчин үеийн залуусыг юу байлдан дагуулж байна вэ? Мэдээж хэрэг интернет. Тэгэхээр энэ эрин үед хамгийн үр дүнтэй сурталчилгааг хэрхэн хийх вэ? Цахим ертөнцөөр хурдацтай тарах ямар нэгэн сонирхолтой санаа гаргах. Яг л энэ бодлогыг Gucci загварын ордны хамт олон баримталж, бугуйн цагны шинэ цуглуулгынхаа сурталчилгаанд зориулж загварын хошин "meme"-нүүд танилцууллаа. Брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле энэ төслийн хүрээнд Instagram сүлжээнд "meme" зурагнууд хийх чиглэлээр мэргэшсэн @beigecardigan, @youvegotnomale болон бусад ижил төрлийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, Gucci-гийн шинэ бугуйн цагийг онцлох хошин шийдлүүд гаргасан байна.

цааш үзэх