Хайх

Gucci-гийн шинэ сурталчилгаанд бар, арслан ба анааш гол дүр гүйцэтгэлээ

Gucci-гийн шинэ сурталчилгаанд бар, арслан ба анааш гол дүр гүйцэтгэлээ

Хавар-зун 2017

Text: Buro.Mongolia


Зураг:

Gucci загварын ордонд зориулсан сурталчилгааг Их Британийн алдарт зурагчин Глен Лачфорд хариуцсан бөгөөд зураг авалт Ром хотод хийгджээ. Олон өнгийн свитер, хээ хатгамлаар баялаг пиджак ба хуниастай даашинзны зургийг Ром хотын кафе, зочид буудал болон алдарт Треви усан оргилуурын дэргэд авсан байна. Сурталчилгаанд загвар өмсөгчдөөс гадна мөн зэрлэг амьтад оролцсон нь үнэхээр сонирхолтой шийдэл болсон байлаа. Анааш, бар, арслан гэх зэрэг амьтад Алессандро Микелед олон улирлын турш бүтээлч урам өгч, түүний урлагийн тэнгэр болж байсныг брэндийн хувцаснуудаас олж харах боломжтой юм.

цааш үзэх