Хайх

H&M брэнд орчин үеийн алдарт зураачтай хамтарч цуглуулга гаргана

H&M брэнд орчин үеийн алдарт зураачтай хамтарч цуглуулга гаргана

Алекс Кац

Text: Buro.Mongolia


Зураг:

Цөөн тоогоор үйлдвэрлэгдэх цуглуулга арванхоёрдугаар сарын 1-нд худалдаанд гарна

Орчин үеийн хамгийн үнэтэй зураачдын нэг гэгддэг поп-арт чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Алекс Кац Шведийн масс зах зээлийн аварга брэнд H&M-д зориулж өөрийн урлагийн хэв маягийг шингээсэн цуглуулга бүтээх гэж байна.

Зураач энэхүү хамтын ажиллагааны талаар, "H&M-тэй хамтарна гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Энэ нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Одоо миний урлаг илүү олон хүнд хүрэх боломжтой боллоо" хэмээн ярьлаа.

Арванхоёрдугаар сарын 1-нээс брэндийн албан ёсны дэлгүүрүүд болон вебсайтаар борлуулагдаж эхлэх шинэ цуглуулгад эрэгтэй, эмэгтэй хувцас, аксесуар болон гэр ахуйн эд зүйлс багтах гэнэ.

H&M брэнд орчин үеийн алдарт зураачтай хамтарч цуглуулга гаргана (фото 1)H&M брэнд орчин үеийн алдарт зураачтай хамтарч цуглуулга гаргана (фото 2)

цааш үзэх