H&M Design Award шагналын ялагч анхны цуглуулгынхаа каталогийг танилцууллаа
Капсул цуглуулга аравдугаар сарын 20-нд худалдаанд гарна
Өнгөрсөн жилийн H&M Design Award шагналын ялагчаар Их Британийн Royal College of Art их сургуулийн төгсөгч Ханна Жинкинс тодорсон юм. Зурагчин Ник Найт, Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен, стилист Кэти Ингланд, блогер Кьяра Ферранья болон жүжигчин Кейт Босуорт гэх зэрэг алдартнуудаас бүрдсэн шүүгчдийн баг Ханнаг хамгийн шилдгээр нэрлэж, түүнд H&M брэндтэй хамтарсан капсул цуглуулга гаргах эрх болон € 50,000 хэмжээний мөнгөн шагнал гардуулсан билээ.
Ханна Жинкинсийн цуглуулга H&M-ын Лондон дахь төв дэлгүүрт тавигдахын зэрэгцээ мөн брэндийн албан ёсны вебсайтаар борлуулагдах болно. Загварууд 38-255 долларын хооронд хэлбэлзэх юм байна.