Хайх

Hermès эмэгтэйчүүдэд зориулсан эрвээхий зангиа гаргалаа

Hermès эмэгтэйчүүдэд зориулсан эрвээхий зангиа гаргалаа

Зоригтой ба бүтээлч бүсгүйчүүдэд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Hermès брэнд алдарт алчууруудаа орлох зугаатай хээ бүхий тод, торгон эрвээхий зангиануудыг танилцууллаа

Hermès-ийн алдарт carrès хүзүүний алчуурыг ямар ч байдлаар зүүж, сая гаруй төрлөөр уях боломжтой билээ. Тэдний бас нэг алдартай аксессуар болох зангиа санагдуулам Twilly торгон ороолтууд өнгөрсөн намар гарсан цагаасаа хойш загварт өөрийн байр сууриа олоод амжсан.

Харин эдгээр алчуур болон ороолтыг орлох бас нэгэн шинэ загварыг Hermès танилцууллаа. Энэ бол өвөрмөц хээ бүхий торгон эрвээхий зангианууд юм. Цэцгэн хээтэй, хөгжилтэй эрвээхийнүүд формын цамц, ноосон цамц мөн торгон цамцтай сайхан зохицох болно. Энэхүү шинэ бүтээгдэхүүн олон төрлийн цуглуулгатай гарсан байгаа. Үүнд Парисын гоёл чимэглэл урлагийн музейтэй хамтран гаргасан Imperiales, дизайнер Виржин Жамины бүтээсэн Flots, Fleurs et Frontaux, морь сонирхогч ба зураач Жан-Луи Клеркийн зохиосон Paddock,  мөн зураач Кристина Энригийн Papillons de Tissus гэх цуглуулгууд багтжээ.

цааш үзэх