I Want Your Love: Том Форд Леди Гага хоёрын хамтарсан хавар-зун 2016 цуглуулгын видео танилцуулга
Дизайнерын вебсайт дээр
Том Форд брэндийнхээ шүтэн бишрэгчдийг дахин нэг удаа баярлуулж, хавар-зун 2016 цуглуулгадаа зориулсан маш зугаатай бичлэг бэлдлээ
Бичлэгт Фордын урлагийн тэнгэр болсон Эмелин Валад, Сяо-Вэнь Зю, Мика Арганараз, Лекси Болинг гэх зэрэг загвар өмсөгчид гэрэлтсэн бүжгийн талбай дээр хөгжилдөж буйгаар гарлаа. Дизайнер энэхүү клипийг тодорхойлохдоо 1970-аад оны Soul Rain гэх Америкийн телевизийн шоунаас санаа авсан, хөгжим хувцас хоёр нягт уялдаатай шинэ цуглуулгын кино хувилбар хэмээн хэллээ.
Хөгжмийг Chic хамтлагийн Найл Рожерс болон уг хамтлагийн домогт I Want Your Love дууг дуулсан Леди Гага нар хариуцжээ. Бичлэгийг дизайнерын албан ёсны веб хуудаснаас үзэж болно.