Inès de la Fressange х Uniqlo цуглуулга худалдаанд гарлаа
Хоёрдугаар сарын 22-ноос
Parisian Chic номын зохиогч, дизайнерууд болон тэр дундаа Карл Лагерфельдын охин тэнгэр, өөрийн нэрийн сүрчиг бүтээгч, дизайнер, Парис хотын загварын бэлгэ тэмдэг болсон Инес де ля Фрессанжтай Францын хувцас загвар салшгүй холбоотой.
Тэрээр Uniqlo брэндтэй хамтарсан шинэ цуглуулгаа францын Марсель хотын үзэмжээс урам авч бүтээжээ. Тиймээс ч цуглуулгын гол сэдэв нь далай болсон байна. Цуглуулгын загваруудад Инесын хэв маяг болон түүний дуртай индиго өнгө, энгийн байдал зэрэг тусгагдсан байна.
Инес де ля Фрессанж болон японы Uniqlo маркийн хамтын цуглуулга өнөөдрөөс худалдаанд гарлаа. Түүнчлэн энэ өдөрт зориулан Uniqlo маркийн бүх дэлгүүрүүд орчноо хаврын уур амьсгалыг бүрдүүлэн чимэглэжээ. Цуглуулгын загвараас худалдан авагч бүрт Марсель хотын дүр зураг бүхий ил захидал бэлэглэх бол цуглуулгын хоёр бүтээгдэхүүн худалдан авагчдад Инес де ля Фрессанжын дуртай индиго өнгө бүхий шөнийн маск бэлэглэх гэнэ.