Хайх

Бяцхан \"It girls\" буюу Instagram дахь хамгийн загварлаг багачууд

Бяцхан "It girls" буюу Instagram дахь хамгийн загварлаг багачууд

Загварын нөлөө бүхий багачууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Зөвхөн томчууд л загварлаг хувцаслаж, олон нийтийн сүлжээнд амьдралын хэв маягаа хуваалцдаг гэвэл үгүй юм. Долоон настай Коко Японы хамгийн бяцхан тренд дэлгэрүүлэгчдийн нэгээр тодорч, харин Америк гаралтай Элль загварлаг хувцаслалтаасаа гадна багачуудад зориулсан амтлаг атлаа шим тэжээлтэй хоолны жор хуваалцаж насанд хүрсэн блогеруудаас дутахааргүй алдартай болж байна. Ингээд Instagram олон нийтийн сүлжээн дэх алдартай багачуудтай танилцацгаая.

@coco_pinkprincess

 

Долоон настай Коко 2015 онд хувцаслалтын санаагаа бусадтай хуваалцахаар Instagram-д нэгдэж байсан бол өдгөө 571 мянган дагагчтай болжээ. Тэрээр ихэвчлэн street style чиг хандлагаар дагнан хувцасладаг бөгөөд аав, ээжээсээ загварлаг хувцаслах тухай мэдлэгийг олж авчээ. Коко Chanel брэндийн арга хэмжээнд уригдан, Каролин Де Мегрэ болон Фернанда Ли нартай уулзаж байжээ. Хэрэв та олон давхарлах стилистик аргачлалаар хувцаслах дуртай бол Коко таньд маш сайн зөвлөх байж чадна.

@miasaidno

 

Эгдүүтэй үсний засалттай Вада дөрвөн настай бөгөөд түүний ээж Миа Instagram хуудсыг нь хөтөлдөг ажээ. Вада төрсөн дүү Ноагийн хамтаар маш олон хүүхдийн хувцасны брэндийн нүүр царай болж байсан бөгөөд ихэвчлэн футуристик, модерн стилиэр хувцасладаг.

@stellaandblaise

 

Шаргал үстэй эгч дүүс Стелла ба Блез нар маш туршлагатай загвар өмсөгчид юм. Учир нь тэд хүүхдүүдэд зориулсан Kid Flash сэтгүүлийн нүүр хуудсан дээр заларч, мөн Hershey's шоколадны сурталчилгаанд тоглон, загварын тайзнаа хүртэл алхаж байжээ. Хэрэв та охин болон хүүтэй бол @stellaandblaise хуудсыг дагахад хамгийн тохиромжтой юм.

@babyellestyle

 

Балетын урлагаар хичээллэдэг Эллийн дагагчид түүний загварлаг хувцаслалтаас гадна тоглож буй тоглоом, санал болгох хоолны жор зэргийг нь шимтэн үзэх дуртай байдаг. Мөн тэрээр L.O.L. Surprise!-ийн тоглоомуудтай ижил хувцаслаж, хүүхэлдэйн баатрын дүрд хувирдаг нь түүний Instagram хуудсыг улам сонирхолтой болгодог байна.

@kimkardashian / Норт Уэст

 

Канье болон Ким нарын том охин Норт Уэст загварын шоуны нэгдүгээр эгнээнд, Анна Винтурын хажууд суудаг бол, загварын сэтгүүлүүд түүний үс засалтыг хөгжмийн фестивальд оролцохдоо туршиж үзэхийг санал болгодог билээ. Түүнд албан ёсны Instagram хуудас байхгүй ч Кимийн Instagram хуудсыг дагаснаар Нортын хувцаслалтуудыг харах боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх