Хайх

Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ

Text: Ө.Содгэрэл



Амьдралын утга учир болсон энхрий үрстээ бид энэ дэлхийн хамгийн сайн сайхан бүхнийг зориулах учиртай. Тэр тусмаа өхөөрдөм бяцхан хүүхдүүдийн тав тухыг дээд зэргээр хангасан, эдэлгээ сайтай, загварлаг хувцас, хэрэглэл сонгож заншсанаар бид тэдэнд багаас нь загварын мэдрэмж олгоод зогсохгүй байгальд ээлтэй чанартай хэрэглээний талаар анхан шатны мэдлэг өгдөг билээ. Эдгээр шаардлагыг төгс хангаж аав ээж нар болон хүүхдүүдийн сэтгэлд нийцдэг нэгэн брэнд байдаг нь Францын алдарт Jacadi юм. 

- Г.Тэмүүлэн


Монголд Jacadi нээгдэх гэж байгаа талаар хэдэн сарын өмнө сонсоод охины минь багын төрхүүд нүдэнд харагдаж өөрийн эрхгүй сэтгэлд дотно мэдрэмж төрж байлаа. Харин саяхан ажил дээр манай редакцын хамт олон Jacadi Улаанбаатарт нээгдэж байгаа талаар хэн бичих вэ гээд ярьж байхыг сонсоод, бараг мэдээ бичдэггүй би "Би бичье" гээд энэхүү хүндтэй ажлыг авлаа. Охин минь анх төрөөд эмнэлгээс гэртээ ирэхэд нь аав нь анхны бэлэг болгож Jacadi брэндийн нярайн хувцас бэлэглэж, надад бас миний дуртай брэндийн ноолууран ороолтыг бэлэглэж байсан нь саяхан мэт нүдэнд харагдана.

Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 1)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 2)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 3)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 4)

1976 онд үүсгэн байгуулагдсан Францын Jacadi брэнд нь он жилүүдэд үргэлж загварлаг байх хүүхдийн сайн чанарын, цэмцгэр хувцас урладгаараа дэлхийд алдартай. Дэлхийн 42 оронд 400 гаруй дэлгүүртэй, Европын классик хувцаслалтыг орчин үеийн загвартай хослуулсан энэхүү брэнд нь хүүхдүүдэд мэдрэмжтэй хувцаслах загварын анхны сургалт нь болдог. Жижигхэн гүнж болон ханхүү нар өмсөхөд зориулагдсан мэт хээнцэр, чамин хийцтэй загварууд нь яг л Уэльсийн хунтайж Уильям, түүний гэргий Уэльсийн гүнж Кейт Миддлтон нарын охин Шарлотта, хүү Жорж нарт төгс зохихоор.

Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 5)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 6)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 7)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 8)

Jacadi-гийн хувцсыг нэг л удаа хүүхдэдээ өмсүүлсэн бол өөр гоёмсог хувцас бараг л таалахгүй болов уу. Дөрвөн улирлын 0-12 насны хувцас урладаг энэ брэндийн хувцсыг манай охин 10 нас хүртлээ өмссөн. Тус брэндээс хамгийн ихээр онцлох зүйлс нь кардиган цамцнууд, даашинз, юбканууд, өмд, гутал, өвөл, зуны малгай, оймс гээд бараг бүх зүйлс нь төгс. Мөн үргэлж охиныхоо үсэнд зүүх даашинз, цамцтай нь тохирох гоёмсог жижиг тууз бүхий үсний хавчаарыг эднийхээс л авдаг байв.

Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 9)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 10)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 11)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 12)

Үнийн хувьд бусад хүүхдийн хувцасны брэндээс чанар, дизайнаараа ялгардаг учраас мэдээж өөр байдаг. Хувийн туршлагаас хуваалцахад Jacadi-гаас авсан нэг ч хувцас муудаж хаяхад хүрч байгаагүй бөгөөд харин охины минь дөрвөн үеэл дүү нар бүгд дамжуулан хэрэглэсээр байна. Хувцаснууд нь хэлбэр, өнгөө алддаггүй бөгөөд гутал нь сайн чанарын шир байдаг болохоор хөлд эвтэйхэн олон жилийн эдэлгээ даадаг. Хөлд орохоосоо эхлэн том охин болтлоо өмсдөг нь үнэхээр загвар, чанарын баталгаа байх. Би охиныхоо зөвхөн Jacadi брэндийн хэдэн хувцсыг нь том болохоор нь хүүхдэд нь өгнө хэмээн мөрөөдөж хадгалсаар байгаа. Харин одоо Улаанбаатарт салбар нь нээгдсэнээр Монголын минь бяцхан охид, хөвгүүдийг улам бүр дэгжин болгох нь маргаангүй.

Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 13)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 14)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 15)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 16)

Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 17)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 18)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 19)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 20)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 21)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 22)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 23)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 24)
Jacadi: Хамгийн гоёмсог, чанартай хүүхдийн хувцасны Франц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ (фото 25)

Jacadi Mongolia

Хаяг: Зайсан Скуэр төв, 2 давхар

Утас: 77252288

Facebook: Jacadi Mongolia

Instagram: jacadi_mongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх