Хайх

Jacquemus брэндийн шинэ сурталчилгаанд дизайнерын эмээ оролцжээ

Jacquemus брэндийн шинэ сурталчилгаанд дизайнерын эмээ оролцжээ

Танилцана уу, Лилин

Text: Buro.Mongolia


Дизайнер Симон Порт Жакмюсын эмээ Лилин Jacquemus брэндийн шинэхэн сурталчилгааны гол дүрээр сонгогджээ. Зургуудыг дизайнер өөрөө дарсан бөгөөд яг одоо карантины өдрүүдийг Францын өмнө зүгт гэр бүлийн хамт өнгөрүүлж байгаа учир ийнхүү шинэ цуглуулгын сурталчилгаагаа бүтээлч байдлаар шийдсэн байна.

Коронавирусын улмаас Jacquemus брэнд хавар-зун 2020 цуглуулгадаа зориулан Jacquemus At Home төслийг эхлүүлж, Симоны найз нөхөд болон загвар өмсөгчдийг Facetime-ийн тусламжтай зураг авалтад оруулан, алсын зайнаас ажлаа үргэлжлүүлж байгаа. Өмнө нь төсөлд модель Белла Хадид, жүжигчин Барби Феррейра болон дуучин Розалия нар оролцсон бөгөөд энэ удаад эмээгээ сурталчилгааны гол дүрээр сонгосон явдал нь Симоны хувьд маш нандин, онцгой дурсамжийг бий болгожээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх