Хайх

Jacquemus-ын шинэ сурталчилгаа дизайнерын багын зургуудаас бүрджээ

Jacquemus-ын шинэ сурталчилгаа дизайнерын багын зургуудаас бүрджээ

Хуучнаа санах

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Симон Порт Жакмюсын хавар-зуны цуглуулга бидний бодлоор хэт бараан бас гунигтай болсон байсан ч цуглуулгын сурталчилгаа харин эсрэгээрээ тод бас баяр баясгалантай болжээ. Сурталчилгаанд дизайнер өөрийн хүүхэд насны зургуудыг ашигласан байна

Симон Порт Жакмюс өөрөө хаврын цуглуулгаа "хамгийн бараан" хэмээн тодорхойлсон. Мөн түүний хэлснээр Jacquemus-ын бүсгүй хаврын улиралд "инээмсэглэлээ алдсан" аж. Түүний өмнөх ажлуудыг мэдэх үзэгчид ч мөн адил шинэ цуглуулгыг хараад бага зэрэг гайхширсан. Хувийн мэдрэмж, амьдралынхаа дурсамжуудаасаа санаа авч загвар бүтээдгээрээ алдаршсан дизайнер хаврын цуглуулгадаа байж болох хамгийн гунигтай бодлуудаа шингээсэн бололтой.

Гэхдээ цуглуулгын сурталчилгаа эсрэгээрээ маш тод болсон харагдана. Симон Порт Жакмюс энэ удаад сурталчилгаандаа ямар нэгэн хувцас огтхон ч оруулсангүй, бүр зураг авалт ч хийсэнгүй. Дизайнер сурталчилгаагаа өөрийн альбум дах хүүхэд насны зургуудаа ашиглан бүтээжээ. Тэр түүнчлэн загвар өмсөгч Филиппин Шомон ба DJ Clara 3000 гэх хоёр найз бүсгүйнхээ багын зургуудыг оруулсан байна.

Jacquemus-ын шинэ сурталчилгаа дизайнерын багын зургуудаас бүрджээ (фото 1)Jacquemus-ын шинэ сурталчилгаа дизайнерын багын зургуудаас бүрджээ (фото 2)

цааш үзэх