Хайх

Кара ба Поппи Делевинь нар Лондонгийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад багтлаа

Кара ба Поппи Делевинь нар Лондонгийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад багтлаа

Money gals

Text: Buro.Mongolia


Зураг:

Лондонгийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад загварын ертөнцийн төлөөлөгчид жил дараалан бичигддэг уламжлалтай. Тэдгээр хүмүүсийн дунд Topshop-ын үүсгэн байгуулагч, Selfridges сүлжээ дэлгүүрийн эзэмшигч гэх зэрэг нэрс бий. Харин энэ жилийн жагсаалтад олны танил гэр бүлийн гишүүд нэмэгджээ

Эгч дүү Кара болон Поппи Делевинь  нар сүүлийн хоёр улирлын турш загварын ертөнцөд нэлээд хүчтэй ноёрхсон ч тэдний жилийн орлого бусдаасаа харьцангуй бага байж, жагсаалтын доогуур бичигдлээ. Үзэсгэлэнт бүсгүйчүүд ямар нэгэн хувийн компани эзэмшдэггүй, зөвхөн загвар өмсөгч ба жүжигчний мэргэжлээр орлого олдог тул үүнд гайхах зүйлгүй биз ээ. Делевинь эгч дүүс 14 сая фунтын орлогоор Young Rich List жагсаалтын 49 дүгээр байранд бичигдсэн юм.

"Томчуудын" жагсаалтад харин хоёр шинэ нэр багтсан байна. Тэдгээр нь Чепмэны гэр бүл (1000-аас 685-дугаар байранд) мөн Рейссийн гэр бүл (410-дугаар байр) юм. Чепмэны гэр бүл Matches сүлжээ дэлгүүр болон Matchesfashion.com интернет дэлгүүрийн үүсгэн байгуулагчид бөгөөд тэдний хөрөнгө 150 сая фунтээр хэмжигдэж байна. Харин Рейссийн гэр бүл Warburg Pincus компанид саяхан их хэмжээний хувьцаа зарсныхаа ачаар 255 сая фунтын ашиг олж, жагсаалтад багтаж чаджээ.

Кара ба Поппи Делевинь нар Лондонгийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад багтлаа (фото 1)

цааш үзэх