Кара Делевинь YSL косметикийн цуглуулгын нүүр царай боллоо
Оюу ногоон, ногоон, улбар шар, улан хүрэн өнгөнүүд
Ллойд Симмондс намрын цуглуулга дээрээ ажиллахдаа 1970-аад оны хэв маягаас урам авчээ. Тухайн үеийг тодорхойлох нил ягаан, ногоон, цайвар шар, шаргалдуу улаан гэх зэрэг хиппи өнгө аястай өнгөнүүд цуглуулагад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. "Би 1970-аад оны загварын цуглуулгуудаас ажиглагддаг өнгөний гэнэтийн хослолуудад их дуртай. Тэдгээр тод өнгөнүүд жинхэнэ шуугиан тарьж байсан шүү дээ" хэмээн Симмондс ярьж байна.
Нүдний харандаа, тенийн иж бүрдэл, шингэн бүтэцтэй тень, уруулын будаг, хумсны будаг гэх зэрэг уламжлалт косметикийн хэрэгслүүдээс бүрдсэн уг цуглуулгад нүүр хэлбэржүүлэгч пудр болон стробинг будалт хийх зориулалттай гэрэлтүүлэгч гэх хоёр шинэ бүтээгдэхүүн багтсан байна.
Харин шинэ цуглуулгын нүүр царайгаар тодорсон Кара 1970-аад оны төрх бүрдүүлэх зорилгоор тод будалт хийж, чолктой үсээр гоёсон харагдана.