Хайх

Карл Лагерфельд Францын Vogue сэтгүүлд зочин редактороор ажиллана

Карл Лагерфельд Францын Vogue сэтгүүлд зочин редактороор ажиллана

Хоёр дахин их хуудастай өвлийн дугаарт зориулж

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнөө үеийн загварын ертөнцийн хамгийн алдартай дизайнер Карл Лагерфельд өөрийгөө редакторын дүрд туршиж үзэх нь ээ

Францын Vogue сэтгүүл өвөл бүр арванхоёр ба нэгдүгээр саруудыг нэгтгэсэн, хоёр дахин зузаан, тусгай дугаар гаргадаг уламжлалтай. Тэд мөн уг дугаартаа зориулж үргэлж ямар нэгэн дизайнер эсвэл олны танил алдартанг урин авчирж, зочин редактороор ажиллах санал тавьдаг юм. Энэ урилгаар өмнө нь Францын Vogue сэтгүлийн өвлийн дугаарт Жон Галльяно (2006 онд), Том Форд (2010 онд), мөн Виктория Бекхэм  (2014 онд) нар оролцож байсан түүхтэй юм. Хамгийн сүүлд зочин редактороор тодорсон олны танил хүмүүс дунд Ванесса Паради, София Коппола ба Инес де ля Фрессанж нар бий.

WWD сэтгүүлээс мэдээллэж буйгаар Карл аль хэдийнэ уг төсөлд Эди Слиманыг урьж, дугаарт зориулсан хэд хэлэн зураг авалт хийж өгөхийг гуйсан байгаа аж. Үүнээс харахад хэсэг хугацааны өмнө Saint Laurent брэндийг орхихоор шийдсэн чадварлаг дизайнер өөрийн хоёр дах мэргэжил буюу гэрэл зурагчны ажлаа хааарахан хаяагүй байгаа бололтой.

цааш үзэх