Карл Лагерфельд “шинэ” загварын ертөнцийн талаарх өөрийн бодлоо хуваалцлаа
Шулуун ба шударга
Зарим брэндүүд нэг улирлаар урьтаж явдаг уламжлалт системээс татгалзахаар шийдэж, шинэ цуглуулгаа тэр даруйд нь худалдаанд гаргах болсныг дуулсан Chanel-ын бүтээлч захирал энэ талаарх өөрийн бодлоо хуваалцаж, албан ёсны мэдэгдэл хийжээ. "Загварын ертөнцөд эмх цэгцгүй байдал үүсээд байна. Хүмүүст шинэ загвар дундаас сонголтоо хийхэд хугацаа хэрэгтэй. Захиалга хүлээн авсан мэргэжилтнүүд төгс хувцас бүтээхэд, загварын редакторууд уншигчдад шинэ загварыг танилцуулахад хугацаа хэрэгтэй шүү дээ. Үгүй бол загварын ертөнцөд төгсгөл ирнэ" хэмээн Лагерфельд хэлсэн байна. Карл Лагерфельдээс гадна мөн Gucci, Alexander McQueen, Balenciaga, Saint Laurent Paris зэрэг олон алдартай брэндийг эзэмшдэг Kering компанийн ерөнхий захирал энэхүү шинэ чиг хандлагад мөн дургүйцэж буйгаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр энэ нь тансаг зэрэглэлийн загварын ертөнцийг устгаж байгаа гэнэ.