Хайх

Карл Лагерфельд тэтгэвэрт гарах гэж байна уу?

Карл Лагерфельд тэтгэвэрт гарах гэж байна уу?

Шуурхай мэдээ

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Загварын дотоод хүрээнд яригдаж буй цуу ярианы дагуу бол цуцашгүй Карл Лагерфельд тун удахгүй тэтгэвэртээ гарах гэж байна

Chanel брэндийн Куба улсад зохион байгуулагдах resort 2017 загварын шоу Карл Лагерфельдын сүүлийн ажил байх магадлалтай байна. Page Six сэтгүүлийн мэдэгдэж буйгаар уг мэдээллийг дизайнерын нэгэн дотны найз өгсөн бөгөөд тэр Карлыг сүүлийн үед маш их ядарч, ажлаа зогсооход бэлэн байгаа гэж нэмж хэлжээ.

Карл Лагерфельд өөрийн жинхэнэ насаа нууцлаад их удаж байгаа ч намтар судлаачдын үзэж буйгаар тэрбээр энэ оны есдүгээр сард 83 нас хүрэх аж. Дизайнер ярилцлага өгөх болгондоо хүч чадал ба шинэлэг санаануудаар дүүрэн буйгаа дурдаж, уран бүтээлээ цаашид тасралтгүй туурвих бодолтой байгаагаа хэлдэг. Гэхдээ энэ удаад тэр ямар шийдэлд хүрэхийг хүлээх л үлдлээ. Албан ёсны хариу мэдэгдэл одоогоор гараагүй байна.

цааш үзэх