
Кендалл Женнер Мерилин Монрогийн дүрд хувирлаа
LOVE сэтгүүлд зориулж
Кендалл Женнер LOVE сэтгүүлийн шинэ видеонд жүжигчин Мерилин Монрогийн дүрд хувирсан байна. Их Британийн зурагчин Rankin-ы бүтээсэн уг видеонд загвар өмсөгч бүсгүй Мерилин Монрогийн "Diamonds Are a Girl's Best Friend" дуунд ам барьж, бүжиглэж, цагийг маш зугаатай өнгөрөөжээ.
Кендалл энэхүү видеонд зориулж үсээ Мерилин Монрогийн стилийн засалтаар янзалж, улаан өнгийн будгаар уруулаа будаж, 1950-аад оны дүр төрх бүрдүүлсэн байна.