
Карл Лагерфельд Chanel-тэй насан туршийн гэрээ хийжээ
Найдсаны ч хэрэггүй
Карл Лагерфильд саяхан албан ёсны мэдэгдэл хийж, Францын Chanel загварын ордонтой насан туршийн гэрээ хийснээ зарлалаа
Загварын ертөнцөд сүүлийн хэдэн улирлын турш томоохон өөрчлөлтүүд өрнөж байгаа. Раф Симонс, Эди Слиман, Альбер Эльбаз гэх зэрэг чадварлаг дизайнерууд бараг нэгэн зэрэг шахуу бүтээлч захирлын албан тушаалаа орхиж олныг гайхшруулж чадсан. Энэ бүх үйл явдлын дараа Карл Лагерфельдыг ч бас удахгүй Chanel ордноос явах магадлалтай гэх цуу яриа тархаж эхэлсэн юм. Тодруулж хэлбэл The New York Post хэвлэлийн газар түүнийг Кубад зохион байгуулагдах загварын шоуны дараа тэтгэвэртээ гарна гэж мэдэгдсэн билээ. Харин энэ цуурхлыг дизайнер тэр даруйд нь няцаасан байна. "Бүгд л намайг удахгүй тэтгэвэртээ гарахыг хүлээж, миний ажлыг авахыг хүсдэг. Гэхдээ миний гэрээ насан туршийнх юм" хэмээн Лагерфельд хэлжээ.