Хайх

Кристен Стюарт Chanel-ын “Парисчууд Ромд” сурталчилгаанд

Кристен Стюарт Chanel-ын “Парисчууд Ромд” сурталчилгаанд

Камер аслаа!

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Туранхай бас цонхигор Кристен Стюарт Chanel-ын шинэ сурталчилгаанд торон тирко өмссөн тачаангуй итали бүсгүй болон хувирчээ

Карл Лагерфельд Кристен Стюартад бараг л анхны харцаар дурласан. Дизайнер жүжигчин бүсгүйтэй маш олон төсөл дээр хамтран ажиллаж байна. Стюарт хэд, хэдэн сурталчилгаанд оролцож, мөн богино хэмжээний кинонд Коко Шанелийн дүрийг гаргаад амжсан билээ. Энэ удаад тэрбээр загварын ордны Paris in Rome Métiers d'Art цуглуулгын сурталчилгаанд зориулж Италийн алдарт "Чинечитта" кино студийн үзэсгэлэнт жүжигчний дүрд хувирлаа.

Сурталчилгааны зураг авалт Франц хотод, Карл Лагерфельдийн хувийн орон сууцад явагдсан бөгөөд дизайнер өөрөө зурагчны үүргийг гүйцэтгэжээ.

Кристен Стюарт Chanel-ын “Парисчууд Ромд” сурталчилгаанд (фото 1)Кристен Стюарт Chanel-ын “Парисчууд Ромд” сурталчилгаанд (фото 2)

цааш үзэх