Хайх

Шинээр төрж буй одууд: Lanvin-ы шинэ сурталчилгаанд

Шинээр төрж буй одууд: Lanvin-ы шинэ сурталчилгаанд

Тим Уокерын дуранд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Зурагчин Тим Уокер Lanvin хоёр дахин нэгдлээ. Тэд шинэхэн загвар өмсөгчид гол дүрд тоглосон намар-өвлийн сурталчилгаан дээр хамтран ажиллалаа

Уокер өмнө нь домогт загвар өмсөгчид болон тэдний охидууд тоглосон Lanvin-ы хавар-зун сурталчилгааны зураг авалтыг хийсэн билээ. Энэхүү ажил нь маш амжилттай байсан тул Альбер Эльбаз уг сурталчилгааны сэдвээр богино хэмжээний кино гаргахаар шийдсэн. Харин хагас жилийн дараа тэрбээр зурагчинг багтаа дахин ирэхийг урьжээ. Энэ удаад Уокер шинээр төрж буй одууд болох Байли Солес, Холли Мэй Сакер, Келси Солес ба Зои Бедо нарыг зураг авалтын гол дүрүүдээр сонгосон байна. Сурталчилгаанд үслэг хантааз эсвэл хоргойгоор хийсэн даашинзыг өндөр түрийтэй гуталтай хослуулан өмссөн загвар өмсөгчид өргөн ирмэгтэй малгай, гинжин оосортой цүнх гэх зэрэг шинэ улирлын гол аксесуаруудыг танилцууллаа.

цааш үзэх