Хайх

Леа Сейдугийн оролцсон анхны Louis Vuitton-ы сурталчилгаа

Леа Сейдугийн оролцсон анхны Louis Vuitton-ы сурталчилгаа

Аялаж буй бүсгүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Louis Vuitton-ы сүүлийн сурталчилгаанд Леа Сейду “үргэлж аялж явдаг, өөртөө итгэлтэй” маш энгийн бүсгүйн дүрд хувирчээ. Зураг авалт үнэхээр гайхамшигтай болсон харагдана

Франц жүжигчний оролцсон энэхүү сурталчилгаа Louis Vuitton загварын ордны "аялал" цувралын нэгэн хэсэг болжээ. Гэхдээ өмнөх цувралын сурталчилгаануудтай харьцуулбал энэ удаагийн зураг авалт арай өөр хэв маягтай болсон байна. Энд ямар нэгэн этгээд зэрлэг амьтан (морь бидний хувьд этгээд гэхээсээ илүү ойр дотнын амьтан шүү дээ), эсвэл гайхмаар сайхан байгаль орчин үзэгдсэнгүй. Сейду харин Мексик архитектор Луис Барраганы босгосон ягаан ба нил ягаан өнгийн барилгын урд зогсон зургаа даруулжээ. Шаргал үст франц бүсгүйд тэдгээр чихрэн өнгөтэй хананууд сайхан зохисон байлаа.

Патрик Демаршельегийн хариуцсан зураг авалтын төвд Леа Сейдугаас гадна мөн брэндийн шинэ цуглуулгад багтсан Capucines ба City Steamer цүнхнүүд байлаа. Pre-fall цуглуулгын хувцаснуудаар гоёсон жүжигчин бүсгүйн төрх бүрдүүлэлт дээр дизайнер Николя Жескьерийн эртний хамтрагч Мари-Амели Сове ажиллажээ.

Леа Сейдугийн оролцсон анхны Louis Vuitton-ы сурталчилгаа (фото 1)Леа Сейдугийн оролцсон анхны Louis Vuitton-ы сурталчилгаа (фото 2)Леа Сейдугийн оролцсон анхны Louis Vuitton-ы сурталчилгаа (фото 3)Леа Сейдугийн оролцсон анхны Louis Vuitton-ы сурталчилгаа (фото 4)Леа Сейдугийн оролцсон анхны Louis Vuitton-ы сурталчилгаа (фото 5)Леа Сейдугийн оролцсон анхны Louis Vuitton-ы сурталчилгаа (фото 6)

цааш үзэх