Хайх

Лондонгийн загварын долоо хоног шоунуудынхаа тасалбарыг борлуулдаг болно

Лондонгийн загварын долоо хоног шоунуудынхаа тасалбарыг борлуулдаг болно

Олон нийтэд нээлттэй болно

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ оны есдүгээр сараас эхлэн Лондонгийн загварын долоо хоногийг хүссэн хүн бүр үзэх боломжтой болно. Их Британийн загварын зөвлөл Лондонгийн загварын долоо хоногийг илүү олон хүнд хүртээлтэй болгох үүднээс тасалбар борлуулж эхлэх шийдвэрийг гаргажээ. Өмнө нь тус загварын долоо хоногт бусад томоохон хотуудын загварын долоо хоногуудын адил зөвхөн загварын мэргэжилтнүүд, томоохон дэлгүүрүүдийн төлөөлөгчид, редакторууд, инфлюэнсерүүд уригддаг байсан билээ.

Ийм шийдвэр гаргаснаар Их Британийн загварын зөвлөл загварын салбарын хүрээг тэлж, илүү олон хүнд тус салбар дахь карьерын боломжийг танилцуулж, загварын долоо хоног гэх арга хэмжээг хотын соёлын чухал хэсэг болгох зорилготой байгаа юм.

Тэгэхээр есдүгээр сараас эхлэн Лондонд шинэ цуглуулгаа дэлгэдэг ямар ч брэндийн эхний эгнээнд суух боломжтой болох ба тасалбарыг арга хэмжээний албан ёсны вебсайт дээрээс худалдаж авч болох юм. Тасалбарууд эгнээнээсээ хамааран эхний эгнээ $275, бусад эгнээнүүд ойролцоогоор $152-аар үнэлэгдэнэ.

цааш үзэх