Хайх

Louis Vuitton брэндийн загварын шоуг анх удаагаа африк гаралтай америк модель нээлээ

Louis Vuitton брэндийн загварын шоуг анх удаагаа африк гаралтай америк модель нээлээ

Жане Фюрман Парисын загварын долоо хоногийн үеэр түүхэнд бичигдлээ

Text: Ө.Тодгэрэл


Парисын загварын долоо хоногийн хаалтын загварын шоуг Louis Vuitton брэнд зохион байгуулж, загварын тайзнаа төрөл бүрийн үндэстэн ястны моделиудаас бүрдсэн маш олон талт бүрэлдэхүүн гаргалаа. Тэр дундаа брэндийн түүхэнд анх удаа загварын шоуг африк гаралтай америк модель нээснээр загварын салбарт нэгэн томоохон үйл явдал тохиолоо. Тодруулбал Жане Фюрман 163 жилийн түүхтэй Louis Vuitton ордны загварын шоуг нээсэн анхны өнгөт арьстай моделиор тодорсон юм.

Фюрман энэхүү гайхамшигт үйл явдлыг хуваалцах үүднээс өөрийн Instagram хуудаснаа "Энэ бол үнэхээр итгэмээргүй мөч юм! Би загвар өмсөгчийн карьертаа анх удаа загварын шоу нээж үзсэн төдийгүй Louis Vuitton брэндийн шоуг нээсэн анхны африк гаралтай америк бүсгүй боллоо!" хэмээн бичжээ.

 

 



"Орчин үед дэлхийн загварын тайзнаа илүү олон өнгөт арьстай моделиуд алхаж байгаад би маш их талархаж байна. Бид өөрсдийгөө төлөөлж, энэ дэлхийд ямар нэгэн өөрчлөлт хийж байх нь үнэхээр чухал хэрэг. Би энэ түүхийн нэгэн хэсэг болсондоо үнэхээр баяртай байна. Тэгээд бас энэ гоёмсог хүрмийг хар л даа" гэж тэрээр нэмж бичсэн байлаа.

 

цааш үзэх