Хайх

Love Advent: Дотуур хувцас өмсөн дугуй лантуудаж буй Белла Хадид

Love Advent: Дотуур хувцас өмсөн дугуй лантуудаж буй Белла Хадид

Мөн хуанлигийн 6-13 өдрүүдийн бичлэгүүд

Text: Buro.Mongolia


Love сэтгүүлийн зул сарын халуухан хуанли үргэлжилсээр байна. Хуанлигийн 18 дахь өдрийн гол дүрээр Белла Хадид тодорсон бөгөөд тэрээр Фил Пойнтерийн найруулсан богино бичлэгт улаан өнгийн дотуур хувцас өмсөн дугуй лантуудаж буйгаар гарчээ. Белла аварга том хэмжээтэй дугуйг зөвхөн лантуудаад зогсохгүй, өргөж, тэр ч бүү хэл эргүүлэх ба энэ явцад түүний дээрээс ус асгарч, Agent Provocateur брэндийн дотуур хувцас моделийг бүр ч илүү тачаангуй харагдуулна. Мөн бичлэгийн туршид "Эмэгтэйчүүд бол ирээдүйн давлагаа. Юунаас ч илүү хүчирхэг давлагаа" гэх үгстэй дуу сонсогдох болно.

"Хүчирхэг эмэгтэйчүүд" сэдэвтэй энэ жилийн зул сарын хуанлид Беллагаас гадна олон үзэсгэлэнтэй бүсгүйчүүд оролцсон байгаа. Бид хамгийн сүүлд уншигчиддаа загвар өмсөгч Слик Вудсийн оролцсон тав дахь өдрийн бичлэгийг дэлгэж байсан бол тэр цагаас хойш уг төсөлд Сара Сампайо, Рита Ора, Даутцен Крус, Тейлор Хилл, Жижи Хадид, Хейли Болдуин, Винни Харлоу нар оролцоод амжжээ. Ингээд 6-13 өдрүүдийн бичлэгийг хамтдаа сонирхоцгооё.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

цааш үзэх