Анхны харц: Rebel Heart аялан тоглолтод зориулсан Мадоннагийн тайзны хувцас
Уран бүтээлийн эрх чөлөө
Тайзны төрхөөр нь дүгнэвэл Мадоннаг хамгийн зоригтой бас цочирдуулам дүрд хувирдаг уран бүтээлч гэж нэрлэж болно. Жан-Поль Готьегийн бүтээсэн конус дүрстэй хөхний даруулга, хар өнгийн гэрэлтсэн боди, 3D эффекттэй төмөр корсет болон бусад зоригтой загваруудыг нь бид сайн санаж байгаа.
Есдүгээр сарын 9-нд дуучин бүсгүй арав дах дэлхийг тойрсон аялан тоглолтдоо гарсан. Үүнтэй зэрэгцээд интернетэд түүний өмсөх хувцасны загваруудын ноорог зургууд цацагдлаа. Мадоннагийн хувцсыг Миучча Прада, Александр Ванг, Алессандро Микеле, Николя Жебран, Жереми Скотт гэх зэрэг тэргүүлэх дизайнерууд хариуцлаа. Тэдэн дотроос хувцасны тухай Александр Ванг "Та нар түүний сүүлийн синглийг сонсоогүй гэж үү? Тэр бол Мадонна. Тэр ажлаа нэгдүгээрт тавьдаг. Үүнтэй маргах зүйл байхгүй. Мадоннад бүжиглэхэд эвтэйхэн хувцас хэрэгтэй" гэж ярьлаа.
Мадонна шинэ дууны клип, аялан тоглолтондоо зориулж хувцасны загвар гаргуулахдаа дизайнеруудад бүрэн эрх чөлөө олгодог байсан. Сануулж хэлэхэд, өмнө нь Стелла МакКартни, Донателла Версаче, Доменико Дольче ба Стефано Габбана нар түүнд зориулж хувцас бүтээсэн. Харин дуучинтай Жан-Поль Готье хамгийн удаан хугацааны турш хамтарч ажилласан байдаг.