Marc Jacobs-ын эх оронч хаврын сурталчилгаа
“Би эх оронч хэдий ч үндсэрхэг биш”
Марк Жейкобс өөрийн шинэ сурталчилгаандаа өвөрмөц зан чанартай, хүчирхэг хүмүүсийг цуглууллаа
Брэндийн шинэ сурталчилгаанд Анна Кливленд, Бетт Мидлер, Сандра Бернхард, Жульетта Льюис болон Лана Вачовски нар оролцсон байна. Жейкобсын шинэ бичлэг Мадоннагийн American Pie хөгжмийн клиптэй нэлээд адилхан болсон харагдана. Үүний учир нь эдгээр хоёр бичлэг нь хоёулаа америк хэв маягийн, эх оронч сэдэвтэй болсон юм. Marc Jacobs-ын гол дүрийн бүсгүйчүүд хөөрхөн харагдаж, загварын зогсолт авахын оронд бие сул тавьж, дураараа хөдөлж, ямар шалтгаанаар Америк оронд хайртайгаа тайлбарлах болно. Ингээд энэхүү 45 секундын бичлэгийг сонирхож, Америк орны давуу талыг сонсоорой.