Хайх

Маргот Робби Calvin Klein-ы шинэ үнэртний нүүр царайгаар тодорлоо

Маргот Робби Calvin Klein-ы шинэ үнэртний нүүр царайгаар тодорлоо

Deep Euphoria

Text: Buro.Mongolia


Зураг:

Calvin Klein брэнд удахгүй нээлтээ хийх гэж буй Deep Euphoria үнэртнийхээ нүүр царайгаар жүжигчин Маргот Роббиг тодрууллаа

Euphoria цувралын гурав дах хувилбар болох шинэ Deep Euphoria үнэртэн Calvin Klein-ы төлөөлөгчийн хэлж буйгаар "Бусад хоёроосоо илүү орчин үеийн, хүчирхэг" өнгө аястай болох гэнэ.

The Wolf of Wall Street киноны туслах дүрээрээ алдаршсан 25 настай жүжигчин Маргот Робби Deep Euphoria-гийн албан ёсны төлөөлөгч болж, наймдугаар сараас эхэлж цацагдах үнэртний олон улсын сурталчилгаануудад оролцох боллоо. Роббигийн хувьд энэ нь анхны гоо сайхны хамтын ажиллагаа болж байгаа юм.
Маргот Робби Calvin Klein-ы шинэ үнэртний нүүр царайгаар тодорлоо (фото 1)
Хамгийн анх 2005 онд нээлтээ хийсэн Euphoria үнэртний нүүр царайгаар тухайн үед алдрынхаа оргилд байсан супермодель Наталья Водянова тодорч байсан бол, хоёр дах Endless Euphoria сүрчгийг модель Ванесса Аксент төлөөлж байсан юм. "Маргот Роббигийн гоо үзэсгэлэн ба авьяас чадвар нь Calvin Klein брэндийн олон жилийн турш баримталж ирсэн хүчирхэг эмэгтэйн дүртэй төгс нийцэж байгаа" хэмээн Calvin Klein-ы маркетингийн менежер Мелисса Голди албан ёсны мэдэгдэлдээ хэлжээ.

Маргот Робби Calvin Klein-ы шинэ үнэртний нүүр царайгаар тодорлоо (фото 2)Маргот Робби Calvin Klein-ы шинэ үнэртний нүүр царайгаар тодорлоо (фото 3)

Маргот Роббигийн хувьд энэ зуны улирал жүжигчин бүсгүйн хувьд нэлээд амжилттай байх бололтой. Учир нь тэр зун нээлтээ хийхээр товлосон "The Legend of Tarzan" ба "Suicide Squad" гэх томоохон кинонуудад туслах дүр бүтээсэн байгаа.

цааш үзэх